• Эхлэл
  • Зодоонд оролцсон 13 залууг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

Зодоонд оролцсон 13 залууг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ

2021/08/05

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт залуучууд зодоон хийж, нэгнээ автомашинаар мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Энэ бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсаны дараа шалгалт явуулж байгаа талаар цагдаагийн газраас мэдээлсэн байдаг. 

Тодруулбал, машинаар хүн мөргөсөн 19 настай иргэн "Д"-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1,1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 2000-2003 оны 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20, 16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна