Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7855 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Наймдугаар сарын 5-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2187, II тунд 856, нийт 3043 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1088671 иргэн I тунд, 990762 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2091 жирэмсэн эх, 12-15 насны 32.140, 16-17 насны 16697 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Сэтгэгдэл байхгүй байна