Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тэргүүтэй удирдлагууд Сүхбаатар аймагт ажиллаж аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Хосбаяр, Барилгын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар нарын дэмжлэгтэйгээр Барилгын цэргийн 338-р анги, Эрдэнэ цагаан сумын хилийн цэргийн 0146-р ангиудын хугацаат цэргийн алба хаагч нарыг цэргийн шинэчилсэн хөтөлбөрийн судалгаанд хамрууллаа.
Мөн аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Газрын дарга М.Туул, Сүхбаатар аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал, Сүхбаатар сумын залуучуудын зөвлөл, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ахмадууд залуучууддаа уулзаж цаашдын үйл ажиллагааны талаар 100 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлуудын талаар санал солилцоо. Бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Сүхбаатар аймгийн удирдлагууд, алба хаагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл байхгүй байна