• Эхлэл
  • Замын-Үүдээр өчигдөр 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна

Замын-Үүдээр өчигдөр 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна

2021/08/10

2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн байдлаар улсын хилээр 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн гэж Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс мэдээллээ.

Харин наймдугаар сарын 8-ний өдрийн байдлаар Тяньжин боомтоос Замын-Үүд боомтоор импортын чингэлгийн 2 галт тэрэг, 133 чингэлэг орж ирсэн, бусад боомтоос галт тэрэг орж ирээгүй аж.

Энэ оны зургаадугаар сарын 09-нөөс хойш Тяньжин боомтоос 92 галт тэргээр 5151 чингэлэг, бусад боомтоос 16 галт тэргээр 877 чингэлэг орж ирсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна