• Эхлэл
  • Стандарттай Монгол залуу үндэсний хөтөлбөр хэрэгжинэ

Стандарттай Монгол залуу үндэсний хөтөлбөр хэрэгжинэ

2021/08/24

Монголын Залуучуудын Холбоонд “МОНСЕРТЮ” ХХК-ийн ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээ олгох санамж бичиг болон “Стандарттай Монгол Залуу” үндэсний хөтөлбөр дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах хэвлэлийн бага хурал боллоо. Талуудаас төлөөлөн “МОНСЕРТЮ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Билгүүн, МЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Төрсүлд нар оролцлоо. Энэхүү гэрээний гол зорилго нь олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг Монгол Улсад нутагшуулах, нэвтрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж Монгол Улсын хөгжлийг хурдасгах, эдийн засгийн чадавхийг өсгөх юм. Талуудын стратеги, гадаад хамтын ажиллагаа, хүний нөөц, гэрээ эрх зүй, төсөв, санхүүгийн тайлангийн асуудлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж орон тоо, захиргааны зардлыг бууруулах замаар тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах байна. “Стандарттай Монгол Залуу үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээрээ НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зүйл заалтыг хэрэгжүүлэх, илүү их системтэй болгож байгаа юм. Монголынхоо 21 аймаг, 336 сум, 9 дүүргийн МЗХ-ны нийт удирдлагууд, дарга нар сургагч багш нарыг бэлдэж гаргана. Бэлдэж гаргаснаараа стандарт гэж юу вэ, стандартыг хэрэгжүүлснээрээ тухайн байгууллага, төрийн удирдлагын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагууд дээр ямар үр дүн гарах вэ гэдэг дээр үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр 3-5 жилийн хугацаанд хэрэгжинэ” гэж МЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Төрсүлд хэллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна