• Эхлэл
  • 53 гараж буулгасан талбайд ногоон байгууламж, явган хүний зам хийх ажил эхэлжээ

53 гараж буулгасан талбайд ногоон байгууламж, явган хүний зам хийх ажил эхэлжээ

2021/09/03

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 84-р сургуулийн урд байрлах 53 гаражийг өнгөрсөн даваа гарагт буулгаж, газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн байршилд ямар тохижилт хийх талаар иргэдээс санал асуулга явуулсны үндсэн дээр явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламжийн цогц тохижилт хийхээр болжээ.

 

Тохижилт хийх зураг

Тохижилт хийх зураг

Оршин суугч иргэдийн саналын дагуу чөлөөлсөн газрын хогийг цэвэрлэж, замыг тэгшилж, тохижуулах ажил өчигдрөөс эхэлжээ. 


 

Тохижилт хийх зураг

Тохижилт хийх зураг

Эх сурвалж. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна