Уралдааны зорилго:
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан цар тахлын дараах Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн гарцыг тодорхойлоход мэргэжлийн сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын ач холбогдол, мэдлэг ойлголтыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Уралдааны сэдэв:
- Аялал жуулчлал хөгжлийн шинэ гарц мөн
- Ковидын дараах Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүй
- Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал гэсэн дээрх гурван сэдвийн хүрээнд уралдааныг зарлаж байна.
Уралдааны хугацаа:
Уралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд зарлаж байна.
Уралдааны төрөл:
- Хэвлэмэл ба цахим нийтлэл
- Телевизийн нэвтрүүлэг ба видео контент
Холбоо барих дугаар:
7777-7001, 80404662
Сэтгэгдэл байхгүй байна