• Эхлэл
  • МЗХ авлигын эсрэг "Цэвэр гар хөдөлгөөн" өрнүүлнэ

МЗХ авлигын эсрэг "Цэвэр гар хөдөлгөөн" өрнүүлнэ

2021/09/07

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од Авлигын эсрэг "Цэвэр гар хөдөлгөөн" эхлүүлэх гэж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
МЗХ-ны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од "Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 180 орноос 111-т жагсаж байна. МЗХ-оос энэхүү 111-т явж буй тоог гурван жилийн хугацаанд 50-иас доош оруулах зорилтыг тавьж байна. Залуучуудад авлигатай холбоотой асуудлуудаар сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний өдөр тутмын амьдралд авлига гэдэг зүйл үргэлж таардаг. Сүүлдээ бүр байх ёстой зүйл мэт дасаад байна. Тийм учраас бид залуучуудыг авлигаас ангид байлгахын тулд соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж, авлигын эсрэг аян өрнүүлж байна. Бид авлигын талаар залуучууддаа сургалт явуулж, залуучууд авлигын ямар алхам хийх ойлголтыг өгөх зэрэг олон ажил хийнэ" гэлээ.


Мөн уг хурлын үеэр иргэд, аж ахуй, нийгмийн байгууллага, иргэд шат шатны авлигатай холбоотой асуудлыг мэдээлж хамтран ажиллахыг уриаллаа. МЗХ-оос одоогоор Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах санал тавиад байгаа юм байна. Ингээд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Залуучууд "Цэвэр гар"-аар олсон мөнгөөрөө гэр бүл, үр хүүхдээ тэжээгээсэй гэж хүсч байна. Энэхүү аянд залуучууд та бүхэн идэвхтэй оролцохыг хүсч байна” гэж уриаллаа.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин