• Эхлэл
  • Өнгөрсөн онд 56, энэ онд 255 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Өнгөрсөн онд 56, энэ онд 255 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

2021/09/08

Монгол Улсад өнгөрсөн онд 56, харин 2021 оны эхний долоон сарын байдлаар нийт 255 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ мэдээллээ. 

ҮСХ-ноос Монгол Улсад бүртгэгдсэн газар хөдлөлтийн сүүлийн 11 жилийн буюу 2010-2021 оны статистик мэдээллийг хүргэсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн дээд тал нь жилд 63 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол энэ жил  дөрөв дахин нэмэгдсэн байна. 

Дээрх статистикт зөвхөн 3,5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийг оруулжээ.

ҮСХ-ноос "Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна. 2021 он гарснаас хойш манай улсад хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсээр байна. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол есдүгээр сарын 8-ны 00:50 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин