Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд АЛТАН ГАРТ ЭМЧ тун удахгүй тодорч түүхэнд нэрээ мөнхлөх торгон мөч ойрхон байна.
Орчин үеийн анагаах ухааны хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн өөрсдийн авьяас билэг, эрдэм чадлаа зориулж сэтгэл зүрхээ гарган ажиллаж байгаа ШИЛДГЭЭР НЭРЛЭГДЭХ шилдэг залуу эмч та
Сүүлийн 2 жилийн хугацаанд ажлын гүйцэтгэл 90%-иас доошгүй
Мэргэжлийн чиглэлээр судалгаа хийсэн, гарын авлага, зөвлөмж гаргасан
Эмийн бус эмчилгээний талаар тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн
Урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хүргэж хэвшсэн
Эмчилгээний чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн
Ковид-19 цар тахлын үед ажилласан байдал
Харьцаа хандлага, соёлтой үйлчилгээгээр эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар хангалттай үнэлгээ авсан.
Сахилга болон захиргааны шийтгэл хүлээгээгүй, мэргэжлийн болоод ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй байхад л болно...
1. Хэвлийн хөндийн мэс заслын их эмч
2. Зүрхний мэс заслын их эмч
3. Уушгины мэс заслын их эмч
4. Хүүхдийн мэс заслын их эмч
5. Тархи, мэдрэлийн мэс заслын их эмч
6. Эрүү, нүүрний мэс заслын их эмч
7. Нүдний мэс заслын их эмч
8. Чих хамар хоолой, чих хамар хоолойн мэс заслын их эмч
9. Үр шилжүүлэн суулгах мэс заслын их эмч
10. Эрхтэн шилжүүлэх мэс заслын их эмч
11. Зүрх судасны их эмч
12. Уламжлалт анагаах ухааны их эмч
13. Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн их эмч
14. Элэг, цөс, нойр булчирхайн их эмч
15. Бөөрний их эмч
16. Дотоод шүүрэл их эмч
17. Уушгины их эмч
18. Үе мөч, гэмтлийн их эмч
19. Согог судлалын их эмч
20. Сэргээн заслын их эмч
21. Дүрс оношилгооны их эмч
22. Нүдний их эмч
23. Эх барих эмэгтэйчүүдийн их эмч
24. Хүүхдийн их эмч
25. Халдвартын их эмч
26. Арьс судлал, гоо засал их эмч
27. Мэдрэлийн их эмч
28. Сэтгэцийн их эмч
29. Сэтгэл заслын их эмч
30. Хавдрын их эмч
31. Лабораторийн их эмч
32. Нүүр ам судлалын их эмч
33. Шүдний их эмч
34. Сэхээн амьдруулах /эрчимт эмчилгээ/ их эмч
35. Яаралтай тусламж их эмч
36. Урологийн их эмч
37. Цус судлалын их эмч
38. Хөнгөвчлөхийн их эмч
39. Сум, дүүрэг, өрхийн их эмч
40. Спортын анагаах ухааны их эмч
ШИЛДГЭЭР НЭРЛЭГДСЭН АЛТАН ГАРТ ЭМЧ таны нөр их хөдөлмөр зүтгэлийг сурталчлан таниулах, урам зориг өгөх, ном, сэтгүүлд мөнхлөн, тусгай нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж энэ цагийн түүхэнд мөнхлөн үлдээх ажлыг зохион байгуулах гэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Удирдлага хамтын ажиллагааны газрын 9928-4043, 8809-0982 утсаар болон Монголын Залуучуудын Холбооны 207 тоотоос лавлаарай.
Материалыг mzkholboo@gmail.com хаягаар болон бичгээр ирүүлнэ үү.
Сэтгэгдэл байхгүй байна