• Эхлэл
  • Шаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна

Шаардлага хангаагүй эмийг эргүүлэн татаж байна

2026/09/08

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас шаардлага хангаагүй эмийг зах зээлээс эргүүлэн татаж эхэлсэн байна.

Тухайлбал, 2026 оны долоодугаар сарын 31-ны өдрийн эм шинжлэх лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй БНХАУ-ын Guizhou tiandi Pharmaceutical үйлдвэрлэгчийн 2502026 цувралын дугаартай “Metoclopramide 10mg” туншилтай эмийг эрсдэлийн хоёрдугаар ангиллаар түгээлтийн 65 сувгаас эргүүлэн татжээ.

 

 

Түүнчлэн 2026 оны наймдугаар сарын 11-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр Индонез улсын PT.Caprifamindo Laboratories үйлдвэрлэгчийн FE8665 цувралын дугаартай “Дае-Кал” шахмал эм нь шаардлага хангаагүй тул эрсдэлийн хоёрдугаар ангиллаар эргүүлэн татаж дууссан байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна