• Эхлэл
  • Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байруудад 25 мянган иргэн байна

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байруудад 25 мянган иргэн байна

2021/10/08

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 370 байранд 25,788 иргэн байна. Үүнээс нийслэлд 7 тусгаарлах байранд 90, эмнэлгийн 46 байршилд 6,605 иргэн, орон нутагт 366 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 19,183  иргэн байна.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3260  иргэн нэмэгдэж, 2798 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 36  иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3330 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин