• Эхлэл
  • МЗХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатарыг сонголоо

МЗХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатарыг сонголоо

2021/10/29

Монголын Залуучуудын Холбооны Удирдах хорооны 9-р сарын 24-ны тогтоолын дагуу Үндэсний залуучуудын зөвлөл \ҮЗЗ\-ийн III хуралдаан хуралдаж нийт гишүүдийн саналаар ээлжит бус VII их хурлыг хуралдуулахаар болсон. ҮЗЗ нь тус холбооны төлөөллийн удирдах байгууллага бөгөөд их хурлыг зарлан хуралдуулах эрхтэй цорын ганц субьект юм. Хуралдаанд 21 аймаг, нийслэл дүүргийн 46 хороо, чиглэлийн болон нийгмийн төрийн бус байгууллагын төлөөлөл 21 байгууллага дүрмийн дагуу албан ёсны тамга тэмдэг, батламжийн дагуу оролцов.

МЗХ-ны дүрэмд заасны дагуу Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарыг Их хурлаас сонгон баталгаажуулах ёстой. Ингээд тус хурлаас МЗХ-ны Ерөнхийлөгчөөр Батсамбуугийн Сэргэлэнбаатарыг сонголоо. Б.Сэргэлэнбаатар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүнээр ажилладаг.  

Мөн Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Ж.Нямаа, Г.Батбаатар нарыг сонголоо. Ж.Нямаа нь МЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 9-р сарын 23-наас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Г.Батбаатар нь тус холбооны Удирдах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин