• Эхлэл
  • Сандуйжавын Мөнхбат: Хүн хүнээрээ байх зарчмыг л барьдаг.

Сандуйжавын Мөнхбат: Хүн хүнээрээ байх зарчмыг л барьдаг.

2021/11/04

“Олон Улсын Худалдаа Логистикийн Төв” ХК-ийн захирал С.Мөнхбатын “Гранд” сэтгүүлд өгсөн ярилцлагаас онцлох хэсгүүдийг уншигч танд хүргэе. 

 

  1. Сонгинохайрханчууд улс төрийн мэдрэмжтэй, хамгийн гол нь зөв хүнээ олж харах нүдтэй хүмүүс гэж би хэлнэ. 
     
  2. Удирдагч гэдэг нь хүмүүсийг хийх ёстой ажил руу нь зөв чиглүүлж өгдөг хүнийг хэлнэ. Хорооны Засаг дарга болчихоод иргэдтэйгээ уулзаж явах үед надад Төрийн соёрхолт Түмэнбаяр гэж сайхан буурал “Хүн болгонд өөрийн гэсэн түлхүүр байдаг. Тэр түлхүүр болгоныг түлхдэг болсны дараа миний хүү өөрийгөө дарга болсон гэж тооцоорой” гэж хэлж билээ.
     
  3. Манай Олон Улсын Худалдаа Логистикийн Төв анх “Авто худалдааны төв” нэртэйгээр хотын түгжрэл, нягтаршлыг бууруулах, Шархадны авто худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг захуудыг нүүлгэж, төвлөрлийг сааруулах зорилготой байгуулагдсан. 
     
  4. Байгууллагын хамт олон, ажиллах хүч гэдэг хамгийн чухал. Тухайн байгууллагын тулах тулгуур. Би ажилчдадаа халагдана гэдэг айдастай ажиллаж болохгүй гэж хэлдэг. 
     
  5. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байхгүй. Аливаа ажил хууль дүрэм журамгүйгээр явахад бас бэрх. Сайжруулахын тулд судалгаан дээр үндэслээд журам, хуулиндаа өөрчлөлт оруулаад яваад байгаа шүү дээ.
     
  6. Би мэдэхгүй зүйлээ хүнээс шуудхан асуучихдаг нээлттэй талын хүн. Би дарга байж энэ хүнээс ийм зүйл асуух нь хаашаа ч юм гэдэг байдлаар ханддаггүй. 
     
  7. Ардчилсан нийгэмд төр иргэнээ баян байлгах ёстой. Иргэн баян байж, төр баян байна гэдэг. 
     
  8. Урдах ажлаа нэр төртэйгөөр хийгээд, төр засаг, олон нийт үнэлээд цааш нь ахиж дэвшүүлээд явуулбал миний хувьд өөрийгөө боловсорсон гэж харж байгаа. 
     
  9. Миний сул тал гэвэл өрөвчхөн. Яг хатуу юм шиг хэрнээ хариуцлага тооцох болохоороо юу юугүй хүнийг идэх хоолноос нь салгаж чадахгүй талтай. 
     
  10. Би сайн муу олон найзтай. Түүнтэйгээ адил олон хамтрагчтай. Гэхдээ хэнээс нь ч нүүр буруулахыг хүсдэггүй. Хүн хүнээрээ байх зарчмыг л барьдаг.

Ярилцлагын дэлгэрэнгүйг та бүхэн “Гранд” сэтгүүлийн №143 дугаараас уншаарай.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин