• Эхлэл
  • ​​​​​​​“YES Mongolia” НАМЗХ-ны сениор клубээр ажиллана

​​​​​​​“YES Mongolia” НАМЗХ-ны сениор клубээр ажиллана

2021/11/08

2015 онд "Yes - Залуу үе” клуб нэрээр үүсгэн байгуулагдаж байсан “YES MPP" төрийн бус байгууллага нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, эрх зүйн талаар гишүүд нь үзэл бодлоо чөлөөтэй солилцон илэрхийлэгч, залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүсийн сайн дураараа эвлэлдэн нэгдэж, зохион байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэгч олон нийтийн байгууллага юм.

“YES - MPP” байгууллагыг УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал үүсгэн байгуулж одоог хүртэл удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Тус байгууллага 11-р сарын 3-ны өдөр 4-р их хурлаа зохион байгуулж үйл ажиллагаандаа тодотгол хийж 25 жилийн түүхтэй “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны сениор клубын үйл ажиллагааг эрхлэх зорилтыг дэвшүүлж 7 салбар хороо, зөвлөхүүдийн тэнхимийг байгуулж салбар бүрийн шилдэг залуусаар эгнээгээ тэллээ.

Тус их хурлаар “YES MPP” төрийн бус байгууллагын зөвлөхүүдийн тэнхмийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, тэргүүнээр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан нар сонгогдлоо. Тус байгууллагад 35-аас дээш насны, салбар бүрийн шилдэг залуус эвлэлдэн нэгдэж ажилладаг бөгөөд НАМЗХ-ны үе, үеийн удирдлагуудын төлөөлөл шинэ Удирдах зөвлөлд нь сонгогджээ. Энэ ондоо багтан 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлөө байгуулж мөн олон улсын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ Тэргүүн М.Говьсайхан хурлын үеэр илэрхийллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин