• Эхлэл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд авлига саад болж байна

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжилд авлига саад болж байна

2021/12/08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-д оролцож, үг хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл саад болж буйн нэг нь авлига. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байгаа. Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ.

Манай хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө ресторанд үнэгүй хоол иддэг, сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг авдаг. Ийм л байх ёстой мэт байж болохгүй. Бид үүнийг үл тэвчсэнээр авлигатай тэмцэж чадна.

Хэрэв Монгол Улсын эдийн засгийг сэргээе, эрчимжсэн хөгжил рүү очъё, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог шинэ түвшинд гаргая гэвэл эхлээд өөр өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна. Өнөөдөр аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тухайн ресторан ажиллаж чадахгүй нөхцөл үүсдэг нь үнэн.

Он дуусаад татвар, нийгмийн даатгалын, цагдаагийн, мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт эхэлнэ. Энэ бүх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын тоог багасгая.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин