• Эхлэл
  • М.Ганбаатар: Түлш үйлдвэрлэдэг шугамд гал гарсан ч нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

М.Ганбаатар: Түлш үйлдвэрлэдэг шугамд гал гарсан ч нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

2022/01/06

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт өчигдөр шөнө гал гарсан. Тэгвэл галын шалтгаан нөхцөл, түлшний нийлүүлэлтийн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал мэдээлэл өглөө. 

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "Баруун бүсийн үйлдвэрт нийт 4 үйлдвэр ажилладаг. Нэгдүгээр үйлдвэрт буюу үүрийн 04.00 цагт хатаах шугамд гал эхэлж гарсан. Нэгдүгээр үйлдвэр нь үндсэн гурван шугамтай. Гуравдугаар шугамд гал гарсныг 06.00 цагт бүрэн унтраасан. Гал гарсан үйлдвэрийн нэг шугам үндсэндээ өнөөдрөөс ажиллахгүй болж байна гэсэн үг. Иймд Зүүн бүсийн зургаан бүсийн нэг шугам нөөцөд байдаг. Ингээд тус шугамыг ажилд оруулж, түлшний хангалтыг хэвийн үргэлжлүүлэхээр болсон. Түлшний нийлүүлэлт бол саатах зүйл байхгүй хэвийн явагдаж байгаа.

Нэг шугам өдөртөө 150 тонн түлш үйлдвэрлэдэг хүчин чадалтай. Зүүн болон баруун бүсийн үйлдвэр нийлээд өдөрт 3000-3600 тонн түлш үйлдвэрлэж, нийлүүлдэг.

Хатаах шугамын хувьд 180 градуст түлшийг хатаадаг, бага зэргийн өөрчлөлт гарахад гал гарах өндөр эрсдэлтэй гэж үздэг. Манай үйлдвэр дотроо галын гурван машин, гал унтраах 25 бие бүрэлдэхүүнтэй. Тухайн бие бүрэлдэхүүн гал гарсан үед цаг алдалгүй галыг тогтоох үүрэгтэй. Энэ ч үүргийн дагуу өнөөдөр галыг алдалгүй унтраалаа. Гал гарсан шугамыг 14-21 хоногийн дотор засварлахаар тооцож байна. Галын улмаас хүн бэртэж, гэмтээгүй. Нэг хүн үйлдвэрийн байранд байх эмнэлэгт тусламж авсан.

Иргэддээ хандаж хэлэхэд гал гарсны улмаас түлшний нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй, хэвийн байх болно гэдгийг дурдмаар байна" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин