• Эхлэл
  • Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо

2022/04/25

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дахь удаагаа сонгогдож, хэт барууны удирдагч Марин Ле Пенийг ойрын өрсөлдөөнд яллаа.

Тэрээр сүүлийн 20 жилд дарааллан хоёр удаа сонгогдсон анхны ерөнхийлөгч боллоо.

Эхний дүнгээр төв үзэлтэй Макрон 58.5 хувь, хэт баруун үзэлт Ле Пен 41.5 хувийн санал авчээ. Түүний ялалт 2017 оныхоос хамаагүй бага байгаа аж. 

Энэ удаагийн өрсөлдөөнд эдийн засгийн асуудалтай холбоотой тоглолтууд, амлалтууд илүү их өрнөсөн юм. Нөгөө талд Оростой харилцах дипломат арга барилдаа ямар нэгэн үр дүн гаргалгүй сатаарсан Макрон тахал болон дайны үеэр олон францчуудын тулгарч байсан санхүүгийн хүндрэлд үнэхээр санаа зовсон нь ховор байв.

Гэвч түүний тогтвортой байдлын амлалт, ковид-19 хямралыг үр дүнтэй удирдах нь үндсэрхэг үзэл рүү чиглэсэн хэт даврагч үзэлтнүүдийг ялахад тусалсан бололтой.

Цагаачдын эсрэг хөдөлгөөний удирдагч Ле Пен гаднынхныг үзэн ядах хөтөлбөрөө зөөлрүүлээгүй ба эдийн засгийн бодлогод анхаарлаа хандуулахыг хичээж байв. Түүний энэхүү өрсөлдөөн хэт барууныхныг 1944 оноос хойш хэзээ ч байгаагүй эрх мэдэлд ойртуулж чадав. 

Францчуудын сонголтод Украины дайнд маш их нөлөөлсөн байна. Макроны өрсөлдөгч Марин Ле Пен Оросын банкинд олон саяын өртэй байжээ. Мөн тэрээр Москвагийн олон жилийн холбоотон бөгөөд НАТО-д дайсагнасан намын тэргүүн юм. 

Европын албаны хүмүүс Макроныг ялсны дараа тэр даруй тайвширч байгаагаа илэрхийлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин