• Эхлэл
  • Хаврын адаг сарын баяр

Хаврын адаг сарын баяр

2022/05/05

Хаврын улирлын сүүлийн нар нэвт шарсан сайхан танхимд НЭПКО хэвлэлийн газрын 15 жил эрхэм дотны анд, уран бүтээлийн найз Б.Цэнддоогийн маань 60 насны ойн тэмдэглэлт өдрийг өөр бас хоёр хүний насны ойтой хамтатган нийтдээ 195 жилийн ойг анд нөхөд, хамтран зүтгэгчид нь хамтдаа цуглаж номын баяр, насны баяр давхацсан өдөр болгон тэмдэглэлээ.

Мэдээж олон баяр хамтатгасан болохоор тайз засал ч олон уригдсан хүндэт зочид ч олон байсан. Ширээ хэсээд явбал өөрийнхдөө хүрэхгүй янзтай байсан тул хальт ганц хоёр зураг дараад л томилогдсон байрандаа эсэн мэнд хүрээд харин ширээний болон хажуу хавийнхантайга анүүр тулж тухтай ажиллав.

Та бүхэн бараг надаар хэлүүлэлтгүй таньцгааж байгаа биз. Банкир Г.Ганболд, эрдэмтэн түүхч Ч.Болдбаатар, бизнессийн том боссууд Т.Ганбат, Баярсайхан нар. /түүнийг нэрээ хэлэхэд нь хүмүүс -өө сайхан сайхан, баяр сайхан гэх юм билээ/ Арван жилийн ангийн хүүхэд дипломат Л.Галбадрах, Хамба, Баабар, энэ өдрийн гол баатрын нэг Цэнддоо нарын зургууд байна.

Цэнддоо өөрийн бүтээлийн чуулган 9 боть номоо ирсэн бүх зочидод бэлэглэж мутрын үсгээ бас хайрласан тун таатай байлаа. 

Манай хоёр Со Цогоо хоёр угийн тайз, олон нийтийн хүмүүс тул үндсэн байрандаа уламжлал ёсоороо ажлаа сайн хийсэн.

Хэл яриа үзэл бодол харах өнцөг нэгбас нэг цаг үед хамт төрж нэгэн дор байгаадаа бахархаж явдаг анд нөхөдтэйгөө аз жаргалтай нэг өдрийг өнгөрөөв.

Баярлалаа НЭПКО

Баярлалаа ДОО 

С.Цацралт 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин