• Эхлэл
  • Э.Бат-Үүл: Х.Баттулга, ардчиллын эсрэг Путины Баттулга болсон гэдгээ зориуд зарлаж байна!

Э.Бат-Үүл: Х.Баттулга, ардчиллын эсрэг Путины Баттулга болсон гэдгээ зориуд зарлаж байна!

2022/05/09

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр Ялалтын баярын өдөрт зориулан ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөжээ.

Өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яамнаас дайныг илтэд дэмжсэн парад зохион байгуулсныг монголчууд эсэргүүцэж, иргэдийн зүгээс түүнийг эх орноосоо хөөхийг шаардаж буй. Учир нь дэлхий нийт дайныг эсэргүүцэж байхад манай улсад ийм төрлийн парад болж буй нь олон улсын хоригт орчих вий гэсэн асуудлыг авчирч байна. 

Гэтэл экс Ерөнхийлөгчийн асуудлыг хурцатгав. Тэрээр энэ үйлдлээрээ элчин сайд Н.Азизовт үнэнч гэдгээ үзүүлэхийг хүссэн бололтой. Түүнийг Оросын гэр хөл, даалгавар гүйцэтгэгч гэж харддаг хүмүүс ч цөөнгүй байдаг билээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Х.Баттулга, ардчиллын эсрэг Путины Баттулга болсон гэдгээ зориуд зарлаж байна!" хэмээн жиргэжээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин