• Эхлэл
  • Томоохон зах, худалдааны төвд түр цэгүүд ажиллаж байна

Томоохон зах, худалдааны төвд түр цэгүүд ажиллаж байна

2021/12/01

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 173, явуулын 37, түр 14 цэгт 224 багийн 1017 эмч, ажилтан ажиллаж, 12164 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Мөн томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.

Иргэн та дархлаажуулалтын бүрэн болон нэмэлт тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахина уу.

  • Амны хаалтаа тогтмол зүүх;

  • Хүн хоорондын зай барих;

  • Гар угаах, халдваргүйжүүлэх;

  • Байнгын агааржуулалт хийх;

  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөж байна.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин