• Эхлэл
  • "Омикрон хувилбар тархсан 11 улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана"

"Омикрон хувилбар тархсан 11 улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана"

2021/12/01

"Омикрон хувилбар тархсан 11 улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана"

2021/12/01

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон дэлхийн 11 улсад голомтлон тархсан бөгөөд тэдгээр улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлахаар болсон.

Тусгаарлан ажиглах байрны хүртээмжийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Тэрээр "Улсын Онцгой комисс арваннэгдүгээр сарын 27-нд хуралдаж, хил гаалийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Мөн хилийн хяналтын цэгүүдэд шинжилгээ авахаар зохион байгуулалтыг хийгээд байна.

Гадаад улсаас Монголд ирж буй хүмүүст сүүлийн 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний "сөрөг" хариутай байх шаардлага хэвээрээ. Мөн хилийн боомтоор орж ирсэн үед нь түргэвчилсэн болон PCR шинжилгээг авах юм.

Омикрон хувилбар зөвхөн голомтлон тархаж буй 11 улсаас ирж байгаа иргэдийг л 10 хоног тусгаарлана.

Харин бусад улсаас ирж буй иргэдийг шинжилгээ авч нэвтрүүлнэ. Омикрон хувилбар зөөвөрлөгдсөн болон голомтлон тархаж буй улсуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудсаас авах боломжтой" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин