• Эхлэл
  • БНХАУ-д суралцагчдын анхааралд

БНХАУ-д суралцагчдын анхааралд

2022/05/13

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад хандан дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд, БНХАУ-д суралцдаг Монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан та бүхнийг ЭНЭ холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой бөгөөд зөвхөн албан хэрэгцээнд ашиглагдах болно.

Бүртгэл 2022 оны Тавдугаар сарын 16-ны өдрийг дуустал явагдана.

Жич: БНХАУ-ын их, дээд сургуулийн төгсөх ангид суралцаж буй болон болон танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай оюутнууд өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна гэж Консулын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин