• Эхлэл
  • Энэ оны эхний улиралд 760.1 тн катодын зэс экспортолжээ

Энэ оны эхний улиралд 760.1 тн катодын зэс экспортолжээ

2022/05/13

Манай улс энэ оны эхний улиралд 7.4 сая ам.долларын 760.1 тн катодын зэс экспортолжээ.

Катодын зэс 2021 оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 2,522.4 тн буюу 76.8 хувиар, үнийн дүнгээр 19.9 сая ам.доллар буюу 72.8 хувиар багассан байна. Нэг тн катодын зэсийн экспортын дундаж үнэ 9,793.4 ам.доллар болж, 1,470.2 ам.доллар буюу 17.7 хувиар нэмэгджээ. 
Харин дээрх хугацаанд кокс экспортлоогүйг УУХҮЯ мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 8.4 сая ам.доллар, биет хэмжээгээр 32.3 мян.тн буюу 100 хувиар багассан үзүүлэлт аж.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин