• Эхлэл
  • Файзер вакцины нэмэлт тун Омикрон хувилбарын эсрэг илүү сайн үйлчилж байгааг баталжээ

Файзер вакцины нэмэлт тун Омикрон хувилбарын эсрэг илүү сайн үйлчилж байгааг баталжээ

2021/12/09

 

2021/12/09

Pfizer болон BioNTech лхагва гаригт Ковид вакцины хоёр тун нь омикрон шинэ хувилбарын халдвараас хамгаалахад хангалтгүй байж магадгүй гэж мэдэгдсэн боловч лабораторийн шинжилгээгээр гурван тун нь мэдэгдэхүйц хамгаалаж буйг зарлалаа.

Хоёрхон тунг хийлгэсэн хүмүүсийн цусны шинжилгээнд вирусын өмнөх хувилбартай харьцуулахад омикроний эсрэг биеийн хэмжээ хамаагүй бага байгааг мөн мэдэгдэв.

Нэмэлт буюу идэвхжүүлэх тунг хийснээс хойш нэг сарын дараа хүмүүсээс авсан цусны дээж нь хоёр тунг авсны дараах вирусын өмнөх хувилбартай харьцуулсан эсрэг биеийн түвшинээс омикроний эсрэг саармагжуулж буй эсрэг бие илүү байсан гэж мэдэгдэлд дурьджээ.

Лабораторид цусны дээж ашиглан хийсэн эдгээр шинжилгээ нь вакцинууд бодит ертөнцөд хэрхэн ажиллахыг тодорхой хэлж чадахгүй байна. Гэвч үр дүн нь идэвхжүүлэгч тунгийн ач холбогдлыг онцолж байх шиг байна гэсэн юм.

Pfizer компанины удирдагчид өнгөрсөн сард анх илэрсэн омикроний эсрэг вакцины хувилбарыг боловсруулж эхэлсэн бөгөөд 95 хоногийн дотор үйлдвэрлэх боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Харин Модерна үүнтэй төстэй замаар явж байна.

Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой: 

  • Судалгаанаас үзэхэд омикрон нь хурдан халдварлаж буй ч илүү хүнд өвчлөл үүсгэдэггүй.

  • Герман дахь Зул сарын баярын зах, Рио-де-Жанейро дахь шинэ жилийн үдэшлэг зэрэг ковид эрсдэлээс шалтгаалж хөл хөдөлгөөн ихтэй арга хэмжээг хотууд цуцалж байна.

  • Өмнөд Солонгосын зарим сурагчид болон эцэг эхчүүд вакцинд хамрагдаагүй оюутнуудыг хичээлийн танхимд оруулахгүй байх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин