• Эхлэл
  • С.Энхболд: Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг e-Mongolia аппликэйшнээс авдаг болно

С.Энхболд: Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг e-Mongolia аппликэйшнээс авдаг болно

2021/12/10

 

2021/12/10

"e-Mongolia" системд төрийн үйлчилгээнүүд нэмэгдэж орж буй талаар өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "e-Mongolia" аппликэйшнд эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэмж оруулахаар болсныг танилцууллаа.

"e-Mongolia" аппликэйшнд нэмэгдэж буй эрүүл мэндийн үйлчилгээ:

  1. Эмнэлэгт цаг авах;
  2. Шинжилгээний хариу харах / ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгсөн бол/;
  3. Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах;
  4. Вакцины гэрчилгээ;
  5. Эмнэлгийн магадалгаа;
  6. Эрүүл мэндийн даатгалын лавлагаа /2016 оноос хойш бөгөөд ЭМД-ыг бүрэн төлсөн байх/;
  7. Дархлаажсан тухай QR батламж олгох үйлчилгээг эхний ээлжид нэмжээ.

Үүнд, ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээ хамрагджээ. 

Дараагийн удаад жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг ХНХЯ-тай хамтран оруулахад бэлэн болоод байгаа аж.

Мөн ирэх оны Нэгдүгээр сарын 1-нээс “Цахим эрүүл мэнд 2” төслийг эрчимжүүлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформ угсрах бэлтгэл ажлуудыг бэлэн болгосон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин