• Эхлэл
  • Нэмэлт тунгийн хамрагдалт дэлхий даяар анхны тун авч байсан үеийнхээс илүү байна

Нэмэлт тунгийн хамрагдалт дэлхий даяар анхны тун авч байсан үеийнхээс илүү байна

2021/12/10

 

 

Улс орнууд коронавирусийн омикрон хувилбартай тэмцэж, вакцинжуулалтын кампанит ажлаа эрчимжүүлж байна. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ нь вакцины тэгш байдлыг улам алдагдуулж болзошгүй гэж санаа зовж байгаа юм.

ДЭМБ-ын дархлаажуулалтын албаны ажилтан Алехандро Кравиото "Идэвхжүүлэх тунг өргөн хүрээнд хэрэглэх нь вакцины хүртээмжийн тэгш бус байдлыг улам хурцатгах эрсдэлтэй байна" хэмээн пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэлжээ. 

Өдөр бүр өгч буй идэвхжүүлэх буюу нэмэлт тунгийн хэмжээ дэлхий даяар анхны тун авч байсан үеийнхээс ч давж байгаа юм.

Дельта хувилбараас үүдэлтэй одоогийн ихэнх халдварууд вакцин хийлгээгүй хүмүүст нөлөөлж байна гэж ДЭМБ мэдэгдсэн. Энэ нь хүмүүс вакцин хийлгэх нь нэн тэргүүнд тавигдах ёстой гэсэн үг юм.

Вакцинжуулалт багатай зарим оронд нийлүүлэлт нь түүхийн зөвхөн нэг хэсэг болоод буй. Нью Йорк Таймс сонины мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ нь дэд бүтцийн асуудал, олон нийтийн вакцин хийлгэх хүсэл эрмэлзэл нь нийлүүлэлтээс илүү том саад бэрхшээл учруулж болзошгүйг онцолжээ.

Дэлхий даяар вакцины 73 орчим хувь нь өндөр болон дундаас дээш орлоготой орнуудад хийгдсэн гэж Our World in Data төслөөс мэдээлсэн байна. Орлого багатай орнуудад вакцины 0.8 хувийг л эзэлж байгаа аж. 

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин