• Эхлэл
  • СУДАЛГАА: Гурван тун вакцин нь Омикрон хувилбараас хамгаалах ГОЛ ТҮЛХҮҮР

СУДАЛГАА: Гурван тун вакцин нь Омикрон хувилбараас хамгаалах ГОЛ ТҮЛХҮҮР

2021/12/13

 

 

Ковидын эсрэг вакцины хоёр тун Omicron хувилбарыг давахад хангалтгүй гэж Их Британийн эрдэмтэд анхаарууллаа.

Их Британийн эрдэмтэд омикрон болон делта хувилбарын тохиолдлуудад хийсэн анхны судалгаагаар гурав дахь идэвхжүүлэх тун нь 75 орчим хувиар ковидоос сэргийлдэг гэжээ.

Үүний зэрэгцээ, өнгөрөгч баасан гаригт эрх мэдэл бүхий улс орнуудын сайд нартай хийсэн анхны уулзалтыг даргалсан, нарийн бичгийн дарга Майкл Гове Их Британид нөхцөл байдал маш ноцтой байгааг анхааруулахын зэрэгцээ ард иргэдээсээ нэмэлт тун вакцин авахыг уриалжээ.

Их Британий Засгийн газрын Кобрагийн онцгой байдлын хорооны хурлын дараа хэлсэн үгэндээ тэрээр, "Өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь пропорциональ байсан ч хийж чадах бүх зүйлээ удирдлагын зүгээс нягт хийж байгаа. Өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Засгийн газар шинэ мэдээлэл ирэх тусам эдгээр мэдээлэлтэй холбогдуулан цаг үед нь тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно" гэжээ.

Их Британид өнөөдөр омикроноос шалтгаалсан анхны өвчтөн эмнэлгийг тусламж нэн шаардлагатай болсон бөгөөд одоогоор мэдээлсэн тоо 1300 даваад байна.

Сүүлд шинэчлэгдсэн бүртгэлээр Ковид тохиолдлын нийт тоо 58,194 болсон нь энэ оны нэгдүгээр сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин