• Эхлэл
  • “Өндөр ээж” хэмээх эгэлгүй ачтан

“Өндөр ээж” хэмээх эгэлгүй ачтан

2022/05/27

“...Би наранд ойрхон төрсөн их говийн тоорой. Зэрэглээт талдаа гудайшгүй зогсож, ангамал хөрснөө цуцашгүй ургасан үндэс бөхтэй, өөдөө тэмүүлэх тоорой.  Би ингэн гунганаанд уярч бойжсон орчлонгийн нэгэн сэтгэл. Ижийдээ тэмүүлэх ботгоны нүдэнд эх нутгаа багтааж хардаг говийн хүн. Эх нутгийнхаа дуудлагаар ижилгүй сайхан нутагтаа төрж, эгэлгүй хувь заяаны заллагаар эмч отчийн үүрэг хүлээсэн хүн гараг. Би тэнгэрээс илгээгдсэн хүмүүн тавилан, өглөөн нарнаас адис хүртэж амьдралаа өнгөлдөг гэгээн үзэлтэн. Оноолт тавиландаа эзэн нь болж гэрэлтсэн тэнгэрийн од. Би оосор бүсгүй орчлонгийн алдаа онооны дэнс, билгүүн цалгиун амьдралын намтар баян түүх ээ....”

Амьдрал хэмээх их аяны эрэлд эцэхээ умартан хөдөлмөрлөж, хүн арддаа эмчийн болоод домчийн ариун үйлсээ зориулан, үхэл хэмээх биегүй ангалын ирмэгээс олон зуун хүний алтан амийг аварч, өвчин зүдгүүрээс хэлтлэн илааршуулж яваа Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр эмчийг зон олон “Өндөр ээж” хэмээн эрхэмлэн авгайлдаг. Өдгөө 80 нас руу дөтөлж яваа энэ эрхэм Мөнх дом” сувиллын захирал, АУ-ны доктор профессор,  Далай их алтан домч цолтой.   Амьдралынхаа 60 гаруй жилийг анагаах ухааны түвэгшилтэй хөдөлмөрт зориулж, хүн зоныг эмчлэн илааршуулах ариун үйлсэд сэтгэл урвалгүй зүтгэж яваа их эмч. 1963 онд Анагаахын техникум, 1973 онд Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэж, 1986 онд Ординатурт суралцан, өөрийгөө нээн хөгжүүлэх зорилгоо хэзээ хожим ч орхилгүй Солонгос улсад зүү эмчилгээний, Энэтхэг улсад энергийн эмчилгээний сургалтуудыг эзэмшсэн хөрвөх чадвартай хөтөлгөө морьтон. 1962 оноос Найлайхын хүн эмнэлэгт дотрын эмч, Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч,  Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, 1980 оноос Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУДэС-д багш, 1994 оноос эмчилгээ, гоо сайхны “Ялма” төвийн ерөнхий эмчээр, харин өдгөө “Мөнх дом” сувиллын захирлын хариуцлагатай албыг хашиж буй. Тэрбээр ард түмний гавьяат эмч хэмээх эрхэм алдартай. Бурууг засч зөвийг чиглүүлэх хур ухаантан, хувиргах их шидтэн байх зам мөрийг өөртөө бий болгосон домч байгаад зогсохгүй сүнс, дом заслын томоохон судлаач, цэцэн ухааны шүлэгч, шог зохиолч хүн.

Эх барих, хүүхэд, эрчимт эмчилгээ, дотор, халдварт, уламжлалт эмчилгээ гээд эзэмшсэн мэргэжлүүдийг нь харахад энэ эрхэмийн ажиллаж ирсэн анагаах ухааны салбар хүрээ, мэдлэгийг чадвар болгосон бодит туршлага чухамдаа хүн оюун сэтгэлгээний чадамж цараагаа хэрхэн удирдаж, нээн тэлж болдогийн үлгэр дуурайллыг бэлхнээ илтгэдэг. Амьдрал хүнийг алхам бүрт сургасаар л байдаг. Басхүү хүнийг цаг ямагт сорьж шалгасаар байдаг ажгуу. Эмчийн ажил үйлсийнхээ 30 гаруй жилийг европ эмнэлгийн зорилгод зангидаж, алсын дуудлагын эмчээс аваад  тэр цагийн хүнд бэрх нөхцөлд халдварт өвчин ид дэгдэж байсан цаг дор дотрын эмч, сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч, Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гээд хийгээгүй алба ажил үгүй.  Тэрбээр эрүүл мэнд, сэтгэл зүйн чинад ухаан, дом заслын  нэлээдгүй сэдвээр 20 гаруй ном бүтээл туурвисан билээ. Өдгөө наян насыг  давсан ч амьдралын түүхээ эмхлэн бичиж “Ялагдаагүй хувь тавилан” намтар түүхийн номоо баринтаглан, уншигч түмнээ барьжээ. Өмнө бичиж хэвлүүлсэн хорь гаруй номноос энэ бүтээл юугаараа өөр юм гэхээ туулж гаталсан амьдралаа үзэл бодолтойгоо холбон илэрхийснээрээ өвөрмөц юм. Аюулхай бодлын чинад дахь өгөгдөл болон буудаг өгүүлэмжээ бодлын цагаан шувууд болгон нисгэж, үнэн мөнийг ил задгай, басчиг үгийн өнгө үнэр, ид шидтэй сүлэн байж гаргахыг эрхэмлэснээрээ бас онцгой ажгуу.

 “Нас барсан” хүнийг амьдруулсан нь

Зах хязгааргүй тэнгэрийн дор далд увдис, зөн мэдрэмжиндээ захирагдаж амьдрах, бодол сэтгэлийг нэвт харван орж ирэх бодлын хүчиндээ өөрийн эрхгүй хөтлөгдөх, хийх ёстой үйл үйлдлийг далдаас сэмхээн шивнэх... энэ бүхэн хэн хүнд заяахгүй, бас давтагдахгүй учир тохиол юм.

 Баямбадэлгэр эмч танрага өргөсөн эмчин хөдөлмөрийн урт жилүүдэд нүүр тулсан сорил, тохиолдсон сонин хачин, ер бусын үүх түүх, давж гарсан мөнчиг олон бэрхшээлийг амсжээ. Хүн зонд хүргэсэн ачлал, амьдрал бэлэглэсэн тохиолодол, энэ ер бусын ертөнцийн өгөгдөл чадлын талаар ганцхан жишээг өөрийнх нь өгүүлснээр хүргэе. Нэг өдөр манай нэг эмч намайг “Чи өнөөдөр миний оронд жижүүрт гарчихгүй юу. Маргааш би оронд чинь жижүүрлэе” гэдэг юм. Миний жижүүрийн ээлж уг нь маргааш нь байсан юм. Тэгэхээр нь “За за тэгье тэгье” гээд дөрвөн цагт хүрээд ирсэн чинь “Өө за дэмий жижүүрээ сольж дээ  Би өнөөдөр гардгаараа гардаг байж” гэлээ. “Яасан?” гэсэн чинь  “Нэг хүнд хүн ирээд үхчихсэн. Моргт тавьчихсан” гээд тэгж байна. Би  дөрвөн цагт жижүүрт гарчихаад нөгөө зуу гаруй өвчтөн үздэг юм чинь нөгөөдхийнхөө историйг үзэх гээд бөөн юм болдог юм. Эмчилгээгээ бичээд ингэсээр байтал тогооч хоол амс гэж байна гэхээр нь би хоол амсахаар гарлаа.  Моргийн байшингийн урдуур ороод гал тогоо руу очиж хоол амсдаг байхгүй юу. Ингээд хоол амсах гээд явж байсан чинь  моргийн байшин нэг ийм томоо хар цоож   зүүгээтэй тэр нь цоожгүй, татаад л хүнээ тавьчихаад цоожоо зүгээр углачихдаг тийм байсан юм.  Цэнджав гээд нэг асрагчтай тэр нь  цоожилдог ч үгүй сүүлд л хүний шарил сольсон, хариуцлага суларсан гээд цоожтой болж байж билээ.  Тэгсэн чинь моргийн байшинд ормоор санагдаад болдоггүй. Нөгөө цоожийг нь сугалаад орсон чинь үүдэн хавьд эмнэлгийн цагаан даавуун дээр өнөө хүнийг тавиад хоёр талаас нь бүтээчихэж.  Нэг их өндөр урт хүний цогцос байж байхгүй юу. Үнэхээр юм гэдэг сонин. Тэр чинь.1974 он шүү дээ. Тэгээд “Үгүй энэ чинь яагаад намайг энд оруулчихсан юм бол. Би юунд энд ороод ирэв?” гэсэн шүү юм бодогдоод явчихлаа. Би нэг хавтгай чагнууртай явж байсан юм тэрийгээ зүрхэн дээр нь тавиад үзсэн чинь зүрх нь ажиллахгүй, судас нь ч ажиллахгүй юм.  Амьсгал ч алга. судас ч байхгүй, зүрхний бүдэгхэн цохилт ч байхгүй.  Хөлийг нь үзсэн чинь  огт хөшөөгүй, бүр уян нугардаг байна шүү. ”Хүүе яадаг билээ энэ чинь” гэж бодоод зүрхэн дээр нь нөгөө муу хавтгай чагнуураа тавиад нөгөө муу цементэн шалан дээр хоёр гараараа дарж сөхөрч сууж байгаад зүрхэн тушаа нь хоёр гурав хүчтэй дараадахсан чинь нэг “түг” гээд л алга болчихоор нь “За даа энэ чинь үхээгүй хүн байж байдаг, би яах гэж энэ дотор орчихов оо. Энэ хүнийг л аврах л ёстой юм байж дээ” гэж бодлоо. Тэрхэн зуур олон юм давхцаж бодогдлоо.   Ингээд нөгөө хоол амсах ч манатай, тасаг руу гүйж очоод  “Хөөе энэ хүн  хаана нас барсан юм бэ, хэзээ нас барсан юм бэ?” гэсэн чинь “Өдөр 12 өнгөрч байхад нас барсан” гэдэг юм байна. Би чинь орой 18 цагт л тийм юм болоод  явж байгаа байхгүй юу. “Аль тасагт байсан юм” гэсэн чинь “Мэдрэлийн тасагт байсан” л гэж байна. Хэвтэж байсан тэр орон дээр нь авчрахаар нас барсан гэсэн хүн авч ирчихвэл тасагт хэвтэж байгаа нөгөө хоёр хүн хайчих билээ. Тэгээд нөгөө хүн нас барчихвал намайг чинь ёстой эсэргүү, жүжиг тоглосон хүн гээд  өнөө намайг дарамтлах намын хороо хэлтэс нь сүйдэлж өгөх биз. Аягүй бол шоронд өгөх байх гэж бодоод  бүр бодоод бодоод энэ хүнийг одоо яая даа гээд хариу олдоггүй ээ. Бодож байсан чинь гэнэтхэн нөгөө сүръеэгийн эмнэлгийн настай нэг хашир эмч байдаг юм, Гомбо гээд. Одоо ч байхгүй л  дээ бурханы оронд одсон, хөөрхий. Тэр хүн сүръеэгийн дөрвөн гэрийнхээ бүрээсийг нэг гэрийнх нь модыг барьж  давхарлаад барьчихсан байсан санаанд орлоо. “Та яах гэж энэ олон бүрээс давхарладаг юм, хүн хэвтэх юм биш ямар” гэсэн чинь “Үгүй ээ хүү минь хураачихаар огтоно идчихдэг юм”  гээд нөгөө хашир өвгөн тэгж байсан байхгүй юу. Тэгсэн хашир өвгөний үг жаран жилийн дараа надад хэрэг болохын чинээ яахин санах. Би сувилал байгуулахдаа 10 гэр авчихсан хураахлаар огтоно идчихдэг гээд мөнөөх өвгөний хэлж байснаар цөөхнийг нь барьж бусдыг нь буулгахдаа бүрээсийг нь давхарлаж тавиад оготно идүүлэхгүйгээр арчилдаг юм. Ухаантай хүний хэлсэн ганц үг, эрхэм үйлдэл хэзээ хожим хүнд эрдэм туршлага болдог гэж юутай үнэн билээ.

 Нөгөө сүръеэгийн гэрийг шидэмсээр хошлонгоос уячихсан цоожгүй юм. Өнөө хүнээ сэхээн амьдруулах өөрийнхөө эмнэлгээс зөөж авч ирээд, зүрхэн дээр нь сэхээн амьдруулах амьсгал хийхэд пүрштэй ороор яахав гээд газар гудас тавиулаад хөнжил  авчмрч нөмөргөлөө. Гэрлүүгээ түргэний машинтай явж зуны зуух яндан хоёр байдаг юм тэрийгээ авч ирээд нөгөө гэрт чинь угсарч гал түллээ. Гэрээсээ жаал зуугаа мод түлш ч авлаа. За нөгөө америк сэтгүүлээс сурсан эмчилгээгээний хэргийг ч гаргах боллоо доо. Тэгээд зүрхэнд нь селдингэр тавиад бүх юмаа бичээд нөгөө хүний картыг нь үзсэн чинь мэдрэлийн тасагт 11 цагт хэвтээд тэгээд 12 өнгөрч байхад нас барлаа гээд историйг нь хаачихсан байхаар нь одоо “дахиад амьлуулах гэж байна” гэж бичилтэй биш, историйг шинээр нээлээ. Хэрвээ амьлуулах гэж байна гээд биччихвэл нөгөө дотрын эмч мэдрэлийн эмч нар маань бас асуудалд орчихно шүү дээ. Амилахгүй бол яадаг юм, нэг хүн ирээд л үхчихсэн байгаа биз гэж бодоод шинэ карт нээгээд, селдингэр тавиад  зүрхэнд нь шууд хийгээд бүтэлтэй сайхан ч боллоо. Эмчилгээ их амжилттай сайхан байж байсан ч судсыг нь үзэхэд зүрхний цохилт ирдэггүй. Ингэж хоёр гурав хонолоо.  Нэг жирс гээд л алга болчихоод, би ч горьдлого тасрахгүй эмчилгээгээ хийсээр л байлаа. Зургаа хоноод нүд нь хөдлөөд ухаан ордог юм байна. Аз болоход зургаан хоног дуудлага ирээгүй болохоор би тэр хүнийг тэр хугацааннд өөрийн гараар өдөр шөнөнгүй ноцолдож байж сэхээсэн дээ. Цэргийн ангиас бас сахиул цэрэг дуудсан байсан. Ерөөсөө жижүүр эмчид хэлэхгүй нууцаар эмчлээд сэхээчихэв ээ. Тэр хүн 18 настай цэргийн залуу байсан. Завхан аймгийн Отгон сумын хүн. Нөгөө муу найз хүүхэн Бага дээрээ очоод сэхсэн өвчтөнийх эцэг эхэд яаралтай цахилгаан өгөөрэй, би 2 төгрөг 70 мөнгийг нь өгнө гээд цахилгаан өгүүлчихсэн чинь тэр дороо мэдээ аваад Завханаас аав нь шууд хүрээд ирсэн. Хүүгээ үхчихсэн гэж бодоод санд мэнд, ер ямар ч бэлтгэлгүй өмссөн дээлтэйгээ хүрээд ирсэн байсан, хөөрхий. Тэгэхээр нь “За та яах вэ, манайд очоод хоол унд ид, амраад ав” гээд би өвчтөнөө сувилагчдаа захичихаад аавыг нь гэртээ аваачиж шөл хийж өгч, жаал тайвшруулан болсон явдлыг хэлж билээ. “За та манай энэ мах шөлнөөс хүүхэддээ хоол унд хийгээрэй, та санаа зовж нэрэлхэх юм байхгүй шүү” гэлээ.  Ингээд ааваар нь шимтэй хоол унд хийлгэж зөөлгөн хүүг нь асрууллаа. Нөгөө цэргийн сахиулыг нь хамт байлгаж дэмнэн харалцууллаа. Эмнэлгийн хоол өгөхөөр тэрийг цэрэг эр идээд, би гэрээсээ өвгөнд хоол хийж авч ирнэ.  Сэргэсэн залуу эцгийгээ танихгүй, намайг ч танихгүй,  гагцхүү нүд нь л хөдөлнө. Юм дуугарахгүй арваад хоног болсон. Ингээд гучин зургаан долоо хоног эмчлээд сайхан илааршаад, эцэг нь Завхан руугаа хүүгээ аваад явсан юм. Би цэргээс халагдах  бичиг, эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гээд юм юмыг нь бүрдүүлж өгөөд, үдэж өгсөн билээ. Одоо 60 гаран насны Лхачинжав гэж хүн нутагтаа сайхан амьдарч суугаа.  Надтай байнга ярина. Ээж нь  ерэн  насыг хол давсан ануухан хүн байдаг. Надтай байнга утсаар ярьж, “Эмч дээрээ очмоор л байна, энэ хөл хорионд боогдоод болохгүй байна” гээд л ярьдаг юм. Бид ийм хуурай ахан дүүс болцгоосон доо. 1975 оноос хойш жил болгоны эмчийн баяраар тэднийхэн намайг  радиод ярилцлага өгүүлж сэтгэлийн бэлэг барьдаг. Жил бүрийн цагаан сараар ирж золгоно. Лхачинжав маанв олон сайхан хүүхэдтэй өнөр өтгөн, сэтгэл амгалан, аз жаргал дүүрэн амьдарч яваа.  Тэр өдөр, тэр цаг мөчид би моргийн тэр хаалгаар орох далдын хүчинд хөтлүүлээгүйсэн бол нэг сайхан залуу амьдралаас буцаж, олон сайхан үрс нь хорвоод төрөхгүй, эцэг эх нь шаналсаар дуусах байсан даа гэж бодохоор намайг ийм зүйл хийлгэсэн Дээд тэнгэрийн хүч, увдис сахиусныхаа дуудлагад талархахгүй яанам билээ. ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЛУУЖИН хүнийг үргэлж залж, хөтөлж, алтан гадас од мэт замыг заан гийгүүлж байдаг ажгуу.

“Бурханы хишиг-эхэсийн уураг” хэмээх амьдралын бэлэг.

Бямбадэлгэр докторын эхэсийн уургаар эмчлэх химийн ямар ч орц найрлагагүй эмчилгээ нь өдгөө олон зуун хүнийг бүх төрлийн өвчнөөс авран илааршуулах, сэргээн залуужуулах, өнгө жавхаатай цог хийморьтой урт удаан амьдрах гайхамшгийг бэлэглэсээр байна.

Өдгөө амьдралын бэлэг, эмчилгээний гайхамшигт үр дүн болсон эхэсийн уургийн эмчилгээгээр олон зуун хүнийг өвчин энэлэл, зовиур шаналалаас нь ангижруулан эдгээж, олон сайхан амжилтын түүх бүтээж, зон олны хайр талархлыг хүлээж явна. Эхэсийн уураг бол бурханы хишиг билээ. Олон орны эрдэмтэн мэргэдийн онолын болон судалгааны үр дүнд амьтдын эхэс нь биологийн идэвхтэй элементүүд болон нэгдлүүдийн цогц эрдэнэсийн сан болох нь тогтоогдсон юм. Эхэсийн байгалийн шинж нь үр төлийн хөгжлийг нөхцөлдүүлээд зогсохгүй, ирээдүйн амьдрал бий болоход чухал амьдралын эх булаг болж өгдөг. Орчин үед химийн бүтцээр зохиосон эмийн бодис нь өвчин бүрийг эдгээж чадахгүй, харин эд эсийг хордуулж, элдэв харшил үүсгэлдэг болох нь улам улам батлагдаж байгаа. Иймд ард иргэдийн дийлэнх нь химийн эмнээс татгалзаж зайлсхийх хандлагад ч оржээ. Олон орны эрдэмтэд хүнийг эрүүл чийрэг байлгах, эд эсийн түвшинд үйлчлэх төдийгүй , эд эсийг залуужуулан хөгжүүлэх тийм чухал бүтээгдэхүүнийг олж илрүүлэхийг зорьж байна. Орос улсын “Ялма” компаний  мэргэжилтнүүд 21-р зууны техник технологийн ололтыг ашиглан гэрийн тэжээмэл амьтдын эхэсийн эд эсээс амьдрал тэтгэгч олон төрлийн маш чухал идэвхтэй уурагт нэгдэл амин хүчил, мөн 8 төрлийн нөхөгдөшгүй микро элементүүд, пептитүүд, гиалуроновын хүчил, мукололисахариди, ADEF-амин дэмүүд болон бусад чухал элементүүдийг гарган авсан юм. Эхэсийн бэлдмэлийн найрлагад орсон эдгээр нэгдлүүд нь шинжилгээ, судалгаа, туршилтын явцад хүний бие махбодыг эрүүлжүүлэн нөхөн төлжүүлэх, дархлааг сайжруулах, бодисын солилцоог идэвхжүүлэхэд онцгой үр дүнтэй болох нь тогтоогдсон юм. Эдгээр нэгдлүүд нь халдвар, хавдар, гэмтэл, туяаны эмчилгээ болон экологийн зэрэг үйлдэл зэргээс үүссэн өвчинтэй тэмцэхэд биеийн эсэргүүцлийг дэмжин сайжруулж байсан нь ажиглагдсан байна. Түүгээр ч зогсохгүй бие махбодиос химийн хорт бодис болон хордлогууд арилгах, канцергений хорт бодис, радио идэвхтэй хорт бодис, хүнд металлын давс зэрэг нэгдлүүдийг цэвэрлэхэд гайхамшигтай үр дүн үзүүлсэн байжээ Хүний бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй оролцож, үүний үр дүнд эд эсийн нөхөн төлжилтийг түргэтгэж байдаг хүчин зүйлүүдийн нэг бол уураг.   

Уураг нь эсийн гол найрлагын удамшил дамжуулагч хүчин зүйлд гол үүрэг гүйцэтгэнэ. Уургийн найрлаганд азот агуулсан өндөр молекулт полимер нэгдлүүд оролцдог. Тэдгээр нь өөр хоорондоо пептит холбоогоор холбогдсон байдаг. Уурганд хүчилтөрөгч, нүүрстөрөгч, фосфор, хүхэр, азот, төмөр, зэс, цайр, иод, маргенц, карльц болон бусад элементүүд зохих зохих хэмжээгээр агуулагддаг. Харин ямар ч уургийн найрлагад азот байнга ордог. Азот нь эсийг нөхөн сэргээх, төлжихөд нь гол үүрэгтэй. Амьтны гаралтай, ялангуяа эхэсийн гаралтай  уураг нь хүний зайлшгүй нөхөгдөх энергийг нөхөж өгдөг учир энэхүү уургийг хэрэглэж байгаа үед хүний хүч чадал сэргэн, арьсны өнгө гэрэлтэн сэргэж, булбарай зөөлөн болдог. Эхэсийн уургийг эмчилгээнд хэрэглэж байгаа үед хүний биед үүссэн эмгэгшилт процесс нь бага зэрэг сэргэн өвчнийг хөдөлгөх боловч хэд хоногийн дараа аажмаар илааршин өвчин бүрэн намддаг. Ялма компаний энэхүү эхэсийн бэлдмэлд 13 төрлийн уураг, амин чухал элесентүүд, эрдэсүүд оролцсон байдаг учир хүний биед 100% бүрэн шингэж үр дүнгээ өгдөг. 

Эхэсийн уургийг ер бусын ид шидтэй мэтээр буруу ойлгож болохгүй. Учир нь хөгширсөн болон эмгэгшсэн эд эсийг залуу эд эсээр халан нөхөн төлжүүлдэгт л хамаг учир нь байгаа юм. Шинэ залуу эсүүд нөхөн төлжсөнөөр бие сайжирч, өвчин илааршин, хүний царай зүс нь амархан сэргэдэг. Тиймээс энэхүү уургийг чухамдаа “Бурханы хишиг” хэмээн нэрлэсэн нь чухамхүү оносон нэр ажгуу. Эхэсийн уургийн эмчилгээний давуу тал их. Энэ эмчилгээ хүний дархлааг сэргээхдээ хүний биед анитель болно. Энэ нь өвчнөөс сэргийлсэн бэлэн дархлаа болно гэсэн үг. Хүүхэд эхээс төрөөд 6 сарын дотор эхийнхээ бэлэн дархлааг авч гардагтай адил гэсэн үг. Хүний биед дархлаа үүсгэхэд трансфер фактор  болж өгдөг. Шинэ төрсөн нярайгаас аваад өтгөс буурлуудад эмчилгээ хийхэд зохимжтой байдаг. Элдэв гаж нөлөө үзүүлдэггүй. Эмийн болон бусад хордлогуудыг биеэс бүрэн зайлуулдаг. Ингэснээрээ иммуни нь өөрчлөлтөд орсон эд эсийг шинэчлэн залуужуулж, бүх харшилт өвчнийг анагаадаг. Эхэсийг эмчилгээг хийлгэсний эхний курсээс эхлэн өвчтөнд өөрт нь сайжирч буй нь шууд мэдрэгддэг. Дархлааг сэргээдэг олон үзүүлэлттэй учир ямар ч өвчнийг анагаахад ач тусаа өгдөг. Эмчилгээний ямар ч хэлбэрээр хэрэглэж болдог учир ямар ч эд эрхтэнд үйлчилгээг нь хүргэх бололцоотой. Өвчнийг эмчлэхдээ бүх биеэр нь буюу бүх мэргэжлийн эмчийн эмчилгээг нэгэн зэрэг хийсэнтэй адил эмчилдэг давуу талуудтай.

Налайх дүүргээс хойхно эрүүл цэнгэг агаарт байрлах “Мөнх дом” сувиллыг зорьсон хэн бүхэн эрүүлжин тэнхээрч, уургийн эмчилгээний гайхамшигт мөн чанарыг өөрийн биеэр мэдрэн, энэ ертөнцийн эрхэм дээд эрүүл энхийн баяр жаргалаар гэрэлтэж байна. Гадаадын өндөр өртөгтэй мэс засал, эмчилгээнд явах заалттай, эдгэх итгэл найдвараа алдан эмчилгээ байхгүй гэгдсэн, мөнгөний боломжгүйгээс эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй гацсан гээд зовж зүдэрсэн түмэн олныг эхэсийн уургийн эмчилгээ нь эх орондоо хямдхан өртгөөр цөөхөн хоногт, тэр дундаа эрүүл агаарт, зөв зохистой эрүүл хоол ундтай хослуулан эмчлэх сайхан боломжийн үүд хаалгыг нээж байгаад нь талархууштай. Энэ эмчилгээ нь бүх төрлийн өвчнийг эсийн түвшинд нь сэргээж, эдгээн илааршуулдгаараа өвөрмөц сайн талтай ажгуу. Бямбадэлгэр доктор профессорын 88632367, 91192367 дугаараар холбоо барьж эрүүл саруул амьдрал, цог золбоо,  эд эсийн залуужилт хэмээх эрхэм баялгийг өөртөө нээгээрэй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин