• Эхлэл
  • Омикроны эсрэг идэвхжүүлэх тунгүйгээр вакцинууд бараг ямар ч үр дүнгүй байна

Омикроны эсрэг идэвхжүүлэх тунгүйгээр вакцинууд бараг ямар ч үр дүнгүй байна

2021/12/20

Омикроны эсрэг идэвхжүүлэх тунгүйгээр вакцинууд бараг ямар ч үр дүнгүй байна

 

Өдөр бүр нэмэгдэж буй судалгаанаас харахад ихэнх ковидын вакцинууд нь гоц халдварт "омикрон" хувилбарын эсрэг бараг ямар ч хариу урвал үзүүлэхгүй байна. Халдварын эсрэг үр дүнтэй байгаа цорын ганц арга бол Pfizer болон Moderna-ийн үйлдвэрлэсэн, идэвхжүүлэгч вакцинууд боловч харамсалтай нь дэлхий даяар тус вакцины нийлүүлэлт бага байна. 

AstraZeneca, Johnson&Johnson зэрэг бусад вакцинууд болон Хятад, Орост үйлдвэрлэсэн вакцинууд нь омикроны тархалтыг зогсоох ямар ч үр дүнгүй байгааг эрт үеийн судалгаагаар харуулж байна. Ихэнх улс орнууд эдгээр вакцин дээр үндэслэж тарилгын хөтөлбөрөө боловсруулсан байгаа тул ирэх өдрүүдэд тахлын явцад гүнзгий өөрчлөлт гарч болзошгүй юм.

Гэхдээ дэлхий даяар хэрэглэгдэж буй ихэнх вакцинууд нь хүндэрлээс хамгаалсан хэвээр байна. Мөн омикроны эхэн үеийн мэдээллээс харахад Өмнөд Африкийн эмнэлэгт хэвтэлт энэ давалгааны үед хамаагүй бага байна.

АНУ-д Зул сарын баяраас хэдхэн хоногийн өмнө дөрөв дэх давалгаа эхэлжээ. Өдөр бүр 125,000 гаруй америкчуудын шинжилгээний хариу эерэг байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дотор эмнэлэгт хэвтэх хүний тоо бараг 20 хувиар нэмэгдсэн байна. Зургаан америк хүн тутмын нэг нь л идэвхжүүлэх нэмэлт тун хийлгэсэн байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин