• Эхлэл
  • Ч.Болортуяа: Гадаад улсаас ирж байгаа иргэн бүрийг гурав хоног тусгаарлана

Ч.Болортуяа: Гадаад улсаас ирж байгаа иргэн бүрийг гурав хоног тусгаарлана

2021/12/21

 

2021/12/22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ. 

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Дэлхий даяар нийт 90 гаруй улсад Омикрон хувилбар тархаад байна. Омикрон хувилбар тархахаас сэргийлэн улс орнууд янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан байгаа. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэн бүрийг гурав хоног тусгаарлах ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан санал, зөвлөмжийг дэмжлээ.

Нарийвчилсан зохион байгуулалтыг УОК хийнэ.

Мөн боомтууд дээр хийж байгаа хяналтын явцад халдварын эерэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш гадаадаас ирсэн иргэдээс нийт 180 эерэг тохиолдол гараад байгаа. Нэр бүхий 11 улсаас бусад орноос ирсэн иргэдийг гэрийн 10 хоногийн тусгаарлалтад байлгаж, дөрөв дэх хоног дээр нь шинжилгээ авч байгаа хэдий ч энэ шинжилгээнд хамрагдалт дөнгөж 30 хувьтай байна" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин