• Эхлэл
  • Их Британид хийгдсэн судалгаагаар "Омикрон" халдвар тийм ч хүнд биш гэдгийг батлав

Их Британид хийгдсэн судалгаагаар "Омикрон" халдвар тийм ч хүнд биш гэдгийг батлав

2021/12/23

 

 

Хоёр шинэ судалгаагаар Омикроны халдвар нь коронавирусын өмнөх хувилбаруудтай харьцуулахад бага зэргийн өвчлөлд хүргэдэг бөгөөд одоогийн өсөлт нь айж байснаас бага гамшигтай байж магадгүй гэжээ.

Их Британид хийсэн судалгаагаар Омикрон хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх магадлал багатай болохыг харуулж байна. 

Нэгэн судалгаагаар 11, 12-р сард дельта болон омикрон хувилбаруудын эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоог судалж, эмнэлэгт хэвтэх эрсдэл гуравны хоёроор буурсан болохыг тогтоожээ. 

Тусдаа хийгдсэн тус хоёр судалгаагаар 12-р сарын эхний хоёр долоо хоногт омикрон болон дельтагийн тохиолдлыг судалж үзээд эмнэлэгт очих нь бага хэмжээгээр буурсан гэдгийг харуулжээ.

Арванхоёрдугаар сарын эхээр халдварын шинжилгээнд омикроний 56 мянга, дельтагийн 269 мянган тохиолдлыг судалсан гэж The Guardian мэдээлжээ.

Шотландын Нийгмийн эрүүл мэндийн Ковид-19-ийн асуудал хариуцсан захирал, доктор Жим Макменамин "Таны сонссон зүйл бол сайн мэдээний түүх" гэв.  Гэхдээ халдвар дамжих хурдаас болж эмнэлгүүдийг дүүргэх боломжтой гэдгийг мөн анхааруулав.

Их Британи лхагва гаригт анх удаа коронавирусийн 100  шинэ мянган тохиолдлыг давлаа. 

Английн засгийн газар Ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг тусгаарлах хугацааг 10 хоногоос долоо хоног болгон бууруулсан нь эмнэлгийн боловсон хүчний хомсдолыг бууруулахад тустай байгаа юм.

Судлаачдын үзэж байгаагаар омикрон анх батлагдсан Өмнөд Африкт тархалт удааширч байна. Мөн Өмнөд Африкт өнгөрсөн долоо хоногт тархалт 20 гаруй хувиар буурсан байна.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин