• Эхлэл
  • О.Батбаяр: Иргэд вакцины III, IV тунд идэвхтэй хамрагдвал Омикроны давалгааг хөнгөн давна

О.Батбаяр: Иргэд вакцины III, IV тунд идэвхтэй хамрагдвал Омикроны давалгааг хөнгөн давна

2022/01/10

 

2022/01/10

Монгол улсад коронавирусийн шинэ хувилбар Омикроны тохиолдол бүртгэгдээд буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллэхдээ цар тахлын дөрөв дэх давалгаа эхэллээ гэсэн юм. Мөн өмнө нь тэрээр "Омикрон хувилбар Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Дэлхий нийтээр 138 улсаар тархсан байна. Судалгаа гараад эхэлсэн байна. Харьцангуй хөнгөн хэлбэртэй гэдэг нь батлагдаж байгаа тул айгаад байх зүйл байхгүй" хэмээж байсан юм. 

Тэгвэл иргэдийг вакцины III, IV тунд идэвхтэй хамрагдвал цагаан сарын дараа танхимын хичээлийг эхлүүлэх боломжтой гэж Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өнөөдөр мэдээллээ. 

Тэрээр "Манай улсын хувьд, Омикроны давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Гэхдээ бусад улстай харьцуулахад вакцины хоёр болон гуравдугаар тунгийн хамрагдалт болон өвчилсний дараа дархлаа тогтсон иргэдийн эзлэх хувь өндөр байгаа. Тиймээс иргэд гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал бусад улсаас илүү нам байдлаар Омикроны давлагааг давна. Мөн Цагаан сарын дараа хичээл сургуулиа танхимаар эхлэх боломжтой.

Томуугийн дэгдэлт өнгөрсөн хоёр жилд бүртгэгдээгүй ч 2022 оны эхэн үеэр томуугийн хүнд хэлбэр болох А хүрээний вирусийн давлагаа эхэлсэн байна. Томуугийн А хүрээний давлагаа COVID-19-өөс хүнд. Тэр тусмаа хүүхдүүд хүндрэх, хатгаа болох эрсдэл нь маш өндөр. Өөрөөр хэлбэл, одоогоор манай улсад Омикроны давлагаа насанд хүрэгчдэд, томуугийн А хүрээний вирусийн давлагаа хүүхдүүдийн дунд эхэлсэн үед орны ачаалал эрс нэмэгдэнэ. Иймд иргэд хариуцлагатай байх шаардлагатай" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин