• Эхлэл
  • Ковид-19: Гэрээр эмчлүүлж буй иргэдэд өгөх зөвлөмж

Ковид-19: Гэрээр эмчлүүлж буй иргэдэд өгөх зөвлөмж

2022/01/12

 

 

Дэлхийн 140 гаруй оронд коронавирусийн шинэ омикрон хувилбар тархаад буй. Эрдэмтэд дөрөв дэх давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан байна.

Иймд та бүхэндээ дараах зөвөлгөөг хүргэж байна.

  • Хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ шаардлагагүй;
  • Шингэн бүлээн юм сайн уух, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэнэ, хангалттай цагаар унтаж амрах;
  • Дулаан байх;
  • Шаардлагатай тохиолдолд /38.5-дээш хэмээр халуурах /халуун бууруулах, өвдөлт намдаах эмийг эмийн зааврын дагуу уух;
  • Дархлааг дэмжих зорилгоор Д амин дэм 4000 нэгжээр өдөрт 1 удаа 14 хоног,  С амин дэм 1000 мг-аар /12-с доош насны хүүхэд 500 мг/хоолны дараа өдөрт 1 удаа 14 хоног уух;

Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай!

  •  3-с олон хоног 38.5-с дээш халуурах;
  • Амьсгал давчдах, амьсгалахад саад бэрхшээлтэй болох /амьсгалын тоо насанд хүрэгчдийнх 1 минутад 24-өөс дээш болох/;
  • Уруул, хамар уруулын гурвалжин хөхрөх зэрэг шинж тэмдэг илрэх;
  • Захын судасны хүчилтөрчийн үзүүлэлт 94 хувиас доош байх яаралтай эмчид хандаарай;

“Ковид-19”-ын нэгдсэн лавлах 119

УОК: 1800-1105

ХӨСҮТ: 100, 8008-6829

ЭМЯ: 11-323002

СЭМҮТ: 1800-2000


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин