• Эхлэл
  • О.Батбаяр: Халдвар авсан хүн 4000-тай D витаминыг 14 хоног уухад илүүдэл болохгүй

О.Батбаяр: Халдвар авсан хүн 4000-тай D витаминыг 14 хоног уухад илүүдэл болохгүй

2022/01/13

 

 

Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжид Д витаминыг өдөрт 4000-тайг 14 хоног ууна хэмээн заажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Олон улсад дархлаагаа дэмжих зорилгоор Д амин дэмийг уудаг жишиг байдаг. Хүний бие организм өөрөө зохицуулалтаа хийчихдэг учраас халдвар авсан хүн 4,000-тай Д витаминыг 14 хоног уухад илүүдэл болно гэж байхгүй. Ялангуяа манай улсын иргэдийн 90 хувь нь витамины архаг дутагдалтай. Хүүхдийн өвдөгний үеэр өвдөх, нас ахимаг хүмүүсийн хөл дотогшоо хэлбэрт орох зэрэг нь Д амин дэм дутагдлын архаг шинж юм. Олон өвчний үед Д витаминыг нэмэлтээр өгөхөд эдгэрэлтэд нь эерэг нөлөөлдөг судалгаа бий" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин