• Эхлэл
  • Вакцины III тунгийн хамрагдалт нийслэлд 53.7 хувьтай байна

Вакцины III тунгийн хамрагдалт нийслэлд 53.7 хувьтай байна

2022/03/30

 

 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр 248 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Тодруулбал,

-I тунд 12,

-II тунд 25,

-III тунд 121,

-IV тунд 90 хүн хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,770 (77.4 хувь), 16-17 насны 27,091 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин