• Эхлэл
  • Төсвийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

Төсвийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ

2022/10/10

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос санаачилж, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төсөв дэх оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг даваа гарагт “D-Parliament” цахим хуудсанд байршуулсан бөгөөд “Цахим төсөв” төслийн хэлэлцүүлгийг өрнүүлэх боломжтой.

Иргэд төсвийн төсөлд “D-Parliament” цахим хуудас, D@parliament.mn мэйл хаягаар болон 51-262727 утсаар саналаа ирүүлэх бөгөөд саналыг аравдугаар сарын 7-17-нд буюу 10 хоногийн хугацаанд нээлттэй авах юм байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин