• Эхлэл
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Г.Дугаржавыг томилжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Г.Дугаржавыг томилжээ

2022/10/26

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн тушаалаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирал А.Ариунболдыг чөлөөлж, Г.Дугаржавыг томилжээ. Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” концессын гэрээг цуцлах шийдвэр гарсны дараа тус үйлдвэрийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ТӨБЗГ-ын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг томилж байсан юм. Ингээд А.Шинэхүүгийн оронд өнгөрсөн дөрөвдүгээр сард ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг даргаар томилсон.

 Г.Дугаржав нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойрын хүн гэгдэг. МАН, МАХН нэгдсэн тохирооны хүрээнд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг өгнө гэсэн асуудал өмнө яригдаж байсан м.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэрийг Засгийн газар гаргаснаас хойш гурав дахь даргынхаа нүүрийг үзэж байна. Мэргэжилтнүүдийн өмнө нь энэ өвөл үйлдвэр ажиллахгүй байх нөхцөл үүсч болзошгүй гэж мэдэгдэж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин