• Эхлэл
  • МОНЦАМЭ-гийн захирал асан Г.Амартүвшинг дэд сайдаар томиллоо

МОНЦАМЭ-гийн захирал асан Г.Амартүвшинг дэд сайдаар томиллоо

2022/11/02

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.02/ хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг тус агeнтлагийн даргаар томилов. Д.Загджав нь 2020 оноос хойш тус газрын даргаар ажиллаж байсан. Түүний оронд шинээр томилогдсон О.Амарсанаа нь 42 настай, эрх зүйч мэргэжилтэй. Цагдаагийн хурандаа, удирдахуйн ухааны магистр юм байна.

Мөн хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь "Монцамэ" агентлагийн захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг томилжээ. Г.Амартүвшин нь олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн бөгөөд Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан. 2021 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Засгийн газрын хуралдаанаар,

– “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, авч хэрэгжүүлсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,

– Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төсөл,

– Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ,

– Засгийн газрын авто бааз ТӨҮГ-т авах арга хэмжээ,

– 2023 оныг Монголд зочлох жил зарласантай холбогдуулан Аялал жуулчлалын Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин