• Эхлэл
  • Онц байдал тогтоох шаардлагагүй гэлээ

Онц байдал тогтоох шаардлагагүй гэлээ

2022/12/05

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж, жагсагчид Төрийн ордон руу хоёр удаа дайрсан. Орой 18.00 цагаас хойш нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шуурхай мэдээлэл хийж, УИХ цахимаар хуралдах гэж байгаа тухай мэдээлэл гарсан.

Үүнтэй зэрэгцээд Засгийн газар огцрох гэж байгаа, УИХ Онцгой байдал зарлаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг эсэргүүцэж байна гэх мэтчилэн олон мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж буй.

Тэгвэл зарласан ёсоор УИХ цахимаар хуралдсан талаар  

“Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив” гэсэн мэдээллийг УИХ-ын албан сайт мэдээллээ.

Мөн жагсагчид тайван байдлаар тарж байгаа талаар мэдээлэл ирж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин