• Эхлэл
  • МИАТ Европ, АНУ-ын 10 хот руу нисэх боломжтой болжээ

МИАТ Европ, АНУ-ын 10 хот руу нисэх боломжтой болжээ

2023/01/07

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.

Тус хамтын ажиллагаагаар Туркиш Эйрлайнс нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах аж.

Харин МИАТ компанийн үйлчлүүлэгчдэд Туркиш Эйрлайнс компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл Туркиш Эйрлайнс компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг үйлдэх гэнэ.

Хариуд нь МИАТ компани нь Истанбул-Улаанбаатар чиглэл болон Истанбул хотоос цааш Туркиш Эйрлайнсийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг үйлдэх боломжтой болжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин