• Эхлэл
  • Засгийн газар дээлээ давхарлан, дөрвөн сайдаа батламжиллаа   

Засгийн газар дээлээ давхарлан, дөрвөн сайдаа батламжиллаа   

2023/01/05

Хоёр сайд шинээр томилно гэж хэдийнээс яригдаж байсан ч энэ удаа цаг хугацааны тохирол нэмэгдсэний Эрүүл мэндийн сайдыг ногоон гэрлээр огцруулах болж, хоёр сайдыг сэлгэн, хоёр сайдыг шинээр томиллоо. Үүнд МАН-ын Удирдах зөвлөлөөс:

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг,

Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн

Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг дэвшүүлэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд нэр дэвшигчдээс асуулт Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг /2023.01.05/ томилсон. Ийнхүү Л.Оюун-Эрдэний Засгийн газар 38 сайдтай боллоо. Мөн энэ өдөр Дэд сайд нарыг томиллоо. Үүнд:

 Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд,

М.Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайд, 

О.Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд,

Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд,

С.Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо. МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга нарыг даваа гаригт \2023.01.09\ томилох юм.

Улс төрийн хүрээнд хүлээлт үүсгээд байгаа дараагийн нэг асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах \ҮХНӨ\. ҮХНӨ-ийн асуудлаар өвлөлдөх санал асуулгын хүрээнд  нэгдүгээр сарын 9-нд эрдэм шинжилгээний хурал, нэгдүгээр сарын 11-нд чуулга уулзалт, хоёрдугаар сарын дундуур санал асуулга явуулах юм.

-Мөн МАН-ын бүлгийн хуралдаанаар авлига, ашиг сонирхлын эсрэг хуулиудад өөрчлөлт хийх ажлын хэсэг байгуулан цаашдаа томоохон бүтээн байгуулалтын шууд гэрээг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин