• Эхлэл
  • АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонголоо

АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонголоо

2023/01/19

Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр болж намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг сонголоо. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр,  З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшин С.Одонтуяа нэрээ татсан. Тиймээс үлдсэн гурван нэр дэвшигч болох УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр,  З.Нарантуяа нар дээр санал аван саналыг тоолоход АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ. Тиймээс АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдоод байна.

 Намын даргын сунгаанд нэр дэвшсэн З.Нарантуяа шинээр сонгогдсон дарга баяр хүргэж амжилт хүссэн бол С.Баярцогт "Бүх ҮБХ-ны гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн шинээр сонгогдсон даргаа тойрон хүрээлж, нэр төртэйгөөр дэмжиж, Ардчилсан намаа дахин сэргээн мандуулж, төрийн бодлогын залгамж халаа болгохын төлөө хичээн зүтгэх өлзийтэй өршөөлийг өргөн дэвшүүлье" гэв.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин