• Эхлэл
  • Б.Лхагвасүрэн: Хилийн хориг тавьсан асуудал байхгүй

Б.Лхагвасүрэн: Хилийн хориг тавьсан асуудал байхгүй

2023/01/20

УИХ-д болж буй Нээлттэй сонсголын үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Бэрэн групп”-ийн зээлтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Мөн өчигдөр \2023.01.19\ түүнийг 5 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчлэн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарсан юм. Харин энэ талаар шүүхээс хэргийг хүлээж аваагүй гэсэн хариулт өгч байна. Ер нь энэ бүх яриа юунаас үүдэлтэй вэ? Энэ талаар өөрөөс нь тодрууллаа. 
-Хөгжлийн банкны сонсголын үед таныг Бэрэн группийн зээлтэй холбоотой гэсэн асуудал яригдсан? 
-Би Хөгжлийн банкны ТУЗ-д 2012-2014 онд ажиллаж байсан. Тухайн үедээ Монгол банкны хяналт шалгалтын газрын захирал байсан учраас Хөгжлийн банкны тухай хуулиар хараат бус 3 гишүүний нэг нь  Монгол банкнаас байх ёстой учраас. Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас нэг хүн,  банкны холбооноос нэг хүн байна гэдгээрээ Найдлаа захирал,  Худалдаа Аж үйлдвэрлэлийн танхимаас Нэргүй менежер,  бид 3 ажиллаж байсан. 
2011 онд батлагдсан Хөгжлийн банкны хуулиар банкны үйл ажиллагааны дүрэм журмыг л баталж өгөх үүрэгтэйгээс биш зээл гаргахад шийдвэр гаргадаг ийм эрхзүйн зохицуулалт угаасаа байхгүй. 
2011 оны хуулиар хамгийн гол хуулийн зохицуулалт нь бол Хөгжлийн банкнаас олгогдох зээл хөтөлбөрийг бол УИХ-аас эхлээд батална. УИХ-аас баталсан төсөл хөтөлбөрийн дагуу Засгийн газар ямар аж ахуйн нэгж нь яаж зээл олгох вэ? Ямар салбарыг дэмжих вэ гэдгээрээ шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр 2014 оны 2 сард хуралдсан ЗГ-ын хуралдааны шийдвэрийн дагуу Бэрэн компанид олгосон арматур төмөр үйлдвэрлэх энэ төсөл дээр ТУЗ шийдвэр гаргасан гэдгээрээ миний асуудал үүнтэй холбогдож байгаа юм. Нэг л зээлтэй холбоотой асуудал. Миний саяны хэлж байгаа ТУЗ бол зээл гаргаж болно болохгүй гэдэг шийдвэр гаргах эрх байхгүй... Зээлтэй холбоотой ямар нэгэн асуудалд. Хоёрдугаарт гэвэл угаасаа Засгийн газраас УИХ-аас баталсан төсөл хөтөлбөрийг  энэ хүнд олгож болохгүй гэх боломж байхгүй.
-Таныг яллагдагчаар татсан гэдэг мэдээллийн тухайд та юу хэлэх вэ? 
-Хөгжлийн банктай холбоотой 80 гаруй хүнийг бүгдийг нь хамааруулаад асуудал яригдаж байгаа, би ТУЗ-д байсан гэдгээрээ яригдаж байгаа асуудал. Гэхдээ бол хууль эрхзүйн талаасаа 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулиар бол ямар нэг хамааралтай зүйл байхгүй. Энэ дагуу л Авлигатай тэмцэх газраас надаас асуусан, гэрчийн мэдүүлэг авсан, энэ талынхаа мэдээллийг өгөөд л явж байгаа. 
-Танд Хилийн хориг тавьсан уу?
-Тийм юм бол байхгүй. Хоёрдугаарт энэ бол угаасаа 2014 оны л асуудал. Тэгэхээр хуулиараа ч тэр өнөөдөр ингээд 10 жилийн дараа энэ асуудал яригдаж байгаа нь нийцтэй биш,  өөр зүйл л гэж хэлэх байна.  
-Зөвхөн нэг зээл дээр л хамаатай юу, та?
-Тийм. Нэг зээл дээр.  

Аудио хэлбэрээр сонсох бол ЭНД дарна уу 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна