• Эхлэл
  • Дуусдаггүй маргаан АН-2: Л.Гүндалайн гоморхол

Дуусдаггүй маргаан АН-2: Л.Гүндалайн гоморхол

2023/01/31

Сүр дуулиантайгаар АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн Л.Гүндалай өчигдөр Улсын Дээд шүүх, АТГ-д хандав, намын даргын сонгууль будилаантай болсон гэж. Live-аар Мөнх-Эрдэнийн орыг залгаж буй Л.Гүндалай өөрийн пэйж хуудсандаа “Санал хураалт дуусахад хагас цаг орчим юу болж байгаа нь мэдэгдэхгүй, чив чимээгүй болчихоод Тооллогын комисс санал тоолсон гэж гарч ирээд л хэдэн тоо уншчихсан. Ямар аргачлалаар яаж, хэн хэчнээн санал өгсөн, ямар ч мэдээлэл байгаагүй” гэж гомдоллосон. Л.Гүндалай л хэлсэн болохоос уг нь цахим санал хураалт юм чинь бүгд л дэлгэц, гар утсаараа тоо, юуг нь хараад байж болмоор. Харин С.Эрдэнийн гэгдэх намынхан ийм сонин учир битүүлэг зүйл хийсэн бололтой. С.Эрдэнийн гэж тодотгохын учир нь АН хоёр талд хоёр сонгууль хийж, хоёр даргатай болоод байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.

Ийн бие биенээ хууль бус гэж байсан хоёр тал дунд, бас нэг талынхан нь дотроо хөлөө жийлцсэн сонирхолтой, бүр марзан гэмээр дүр зураг бий болов.

Албан бус мэдээллээр бол өнөөдөр С.Эрдэнийн тал УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар баталгаажуулах өргөдлөө Дээд шүүхэд өгнө. Гэтэл өчигдөр \2023.01.30\ түүнтэй өрсөлдсөн Л.Гүндалай санал тооллого будилаантай байгаа учир өргөдлийг хүлээн авахгүй байна уу гэсэн гомдол гаргачихсан, бас давхар АТГ-д өргөдөл гаргачихсан, кино цаашаа үйл явдал өрнөж байна даа гэж.

Бас бидон хэмээх Д.Ганбатад С.Эрдэнэ тамгаа өгөөгүй, хямдхан хүрээтэй өргөмжлөл гардуулчихсан гэж байгаа. Өргөмжлөлөө тэврээд явах юм байх даа, Д.Ганбат.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин