• Эхлэл
  • Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-д ажиллах хүмүүс сонгогдсон

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Монгол"-д ажиллах хүмүүс сонгогдсон

2023/02/06

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нөөцийн сонгон шалгаруулалт амжилттай болж, шинээр ажилд орогсдыг сонгосон талаар өнөөдөр /2023.02.06/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Давхардаагүй тоогоор нийт 2900 гаруй иргэн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцлоо. Төрийн зүгээс хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон. Шалгалтын тестийг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын програмд үндэслэж, гаргасан. Ярилцлагыг мэргэжлийн хүний нөөцийн баг зохион байгуулсан. Ярилцлагын үр дүнгээр дадлага туршлагатай, олон улсын түвшинд ажиллах мэдлэг ур чадвартай эрхмүүд сонгогдсон, өнөөдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар руу ашиг сонирхлын мэдүүлгээ өгч ажилдаа орох нөхцөл нь бүрдлээ.

Засгийн газрын зүгээс анх удаа өргөн хэмжээний нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Цаашид загвар болгож, төрийн бүх түвшинд ашиглах нь чухал гэдэг нь харагдаж байгаа.

“Эрдэнэс Монгол” компанийн охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулдаг журмыг батална. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, хараат бусаар ажиллах гишүүдийг сонгон шалгаруулах шинэчилсэн журмыг Засгийн газраас гаргана.

“Эрдэнэс Монгол” компан  харьяанд байгаа 34 охин компаниасаа менежментийг төлбөрийг хоёр хүртэлх хувиар авна, түүгээрээ нэгдсэн стратеги боловсруулж ажиллана. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани энэ оноос 200 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болж, түүгээрээ дамжуулж улс оронд хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нь бүрдэнэ” гэсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин