• Эхлэл
  • Монгол, Катарын хооронд агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ.

Монгол, Катарын хооронд агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ.

2023/02/14

Зам, Тээврийн Хөгжлийн Яам, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын төлөөлөгчид Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өчигдөр гарын үсэг зурсан юм.  

“МИАТ” ТӨХК Зам, Тээврийн Хөгжлийн сайдын энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон.

Мөн уулзалтаар хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэсэн бөгөөд хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохирлоо.

Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин