• Эхлэл
  • Залуужин жавхаажих, эдгэрэн илааршихын гайхамшгийг нэг дороос

Залуужин жавхаажих, эдгэрэн илааршихын гайхамшгийг нэг дороос

2023/03/18

Энэ бол ид шид биш, хоосон мөрөөдөл биш, үр дүнг нь биеэр мэдэрсэн олон зуун үйлчлүүлэгчдийн бодит баримтаар баталгаажсан эхэсийн уургийн эмчилгээний гайхамшиг юм.
 “Мөнх дом” сувиллын захирал,  АУ-ны доктор профессор,  Далай их алтан домч Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж эрхэм европ болоод уламжлалт анагаах ухааны их эмчийн олон жилийн нөр туршлагатай, эх барих, уламжлалт, хүүхэд эрчимт эмчилгээ, дотор, халдварт гээд олон мэргэжил эзэмшсэн хөтөлгөө морьтон. 1963 онд Анагаахын техникум, 1973 онд Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэж, 1986 онд Ординатурт суралцан, өөрийгөө нээн хөгжүүлэх зорилгоо хэзээ хожим ч орхилгүй Солонгос улсад зүү эмчилгээний, Энэтхэг улсад энергийн эмчилгээний сургалтуудыг эзэмшсэн хөрвөх чадвартай хөтөлгөө морьтон. 1962 оноос Найлайхын хүн эмнэлэгт дотрын эмч, Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч,  Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, 1980 оноос Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУДэС-д багш, 1994 оноос эмчилгээ, гоо сайхны “Ялма” төвийн ерөнхий эмчээр, харин өдгөө “Мөнх дом” сувиллын захирлын хариуцлагатай албыг хашиж буй. 
Эхэсийн уургийн эмчилгээ хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ? 
Эхэсийн уураг өөрөө амьдралын эх булаг, эд эсийн нөхөн төлжилтийг хангаж өгдөг. Гоо сайхны мэс засал, нүүрний арьс таталтыг хийхээ больж, энэхүү эхэсийн уургаар нүүрний арьс коллагенийг сэргээж нөхөн төлжүүлснээр үрчлээг бүрэн арилгаж байгаа. Хүний биеийн дотор эрхтэн, гүнд буй эмгэг өвчнүүдийг эмчилнэ. Хүний энергийг сэргээх, сүнсний гүйдлийг сайжруулах болон хийморь сэргээх, хийн судал нээх, хийн гүйдлийн бөглөрөлтийг арилгах эмчилгээнд эхэсийн уураг маш их ач тусаа өгч байгаа. Эхэсийн уургаар эмчлүүлсэн хүмүүс төрсөн хүн шиг бие нялхарч цус цэвэршдэг. 


Эхэсийн уургийн эмчилгээний хамгийн гол онцлог нь ямар ч химийн агууламж найрлага ороогүй, олон дамжлага цэвэрлэгээ, шүүлт, гидролизийн аргууд шат дараалан ордог үйдвэрийн аргаар бэлтгэсэн  гахайны 60%, үхрийн 40% уураг бүхий эмгүй эмчилгээ гэдгээрээ хүний биед хор хөнөөлгүй, эм тариа мэт нэг эрхтэндээ сайнаар нөлөөлөвч нөгөө эд эрхтэнүүдийг гэмтээн өвчлүүлэх сөрөг нөлөөгүй. Эхэсийн уургийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс нүүр нь тэнийн гэрэлтэж, үрчлээ нь багасан жавхаажихаас аваад эрүүлжин тэнхэрч, өвчнөөсөө ангижрах төдийгүй залуужих давуу талыг илтээр мэдэрдэг. Учир нь эхэс бол эд эсийг нөхөн төлжүүлж эрүүл залуу байлгадаг орлуулшгүй үнэт уураг. Хүний бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй оролцож, үүний үр дүнд эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж байдаг хүчин зүйлүүдийн нэг бол уураг. Эрт дээр үеэс уургийг амьдралын эх булаг хэмээн үздэг байжээ. Амьдрал тэтгэгч олон төрлийн идэвхтэй уурагт нэгдэл, амин хүчил, мөн 8 төрлийн нөхөгдөшгүй микро элемент, пептитүүд хийгээд бусад чухал элементүүд нь халдвар, хавдар, гэмтэл, туяаны эмчилгээ болон экологийн зарим сөрөг үйлдэл зэргээс үүссэн бүхий л өвчнийг анагаахад биеийн эсэргүүцлийг дэмжин  илааршуулсан  амжилтын түүхүүд энэ эмчид арвин. Ганцхан баримт өгүүлье.
Намайг Отгонтуул гэдэг. Миний охин 2016 онд төрсөн. Төрсний дараах харвалт гэсэн өвчтэй. Баруун тархинд харвалт өгсөн болохоор дөрвөн мөчний саажилттай, явж чаддаггүй, таталт өгдөг. Охиноо төрснөөс хойш эмчлүүлэх гэж мөн ч олон газраар, олон эмнэлгээр явсан. Анагаахаар явахаар таталтын эм л өгнө. Таталт нь сэдрээд хүнд байна яах вэ, үр дүнтэй арга байна уу, туслаач гээд би чинь аргаа барна. Тэгэхээр эмч нар тунг нь нэмж өгөхөөс өөр аргагүй л гэдэг.  Үнэндээ насаараа эм ууж, үе үе татаж, саажилтиндаа  хүлээстэй, явж чаддаггүй өрөөл татанхай нэгэн хэвээрээ байхаас өөр ямар ч аргагүй болсон. Ингээд  Бямбадэлгэр эмчийг  сонсоод явж очлоо. Эхэсийн уургийн эмчилгээнд эхний курс 10 хоног явсан. Өмнө нь явж байсан бүхий л газрууд эмнэлгүүдээс ийм өөрчлөлт ерөөсөө харж байгаагүй. Эхний 10 хоног хэрэглээд тархины бүх бага эсүүдийг өдөөж, таталт бүр эрс багассан. Хоёр дахь курс нь 15 хоног эмчлүүлсэн. Таталтын эмийг эхэндээ хавсраад явсан л даа. Гэхдээ бүтнээр биш таллаж, аажим маш бага дөрөвний  нэгийг уудаг болсон. Тархины бичлэгээр хүүхдийн уналт таталт нь тодорхой гарч ирдэг. Бичлэгээр голомтод ямар ч уналт таталтгүй болж, 2 дахь курсийн дараа бүр таталт өгдөггүй болсон. Эмээ орхисон. 3 дахь курсээ давтан хийлгэсний дараа охин маань бүр их өөрчлөлт мэдэрнэ гээд би үнэхээр зол жаргалтай, баяр хөөртэй байна даа. Энэ бол зүгээр нэг таамаг биш, тархины бичлэг хийгээд бодит байдал дээр эрс өөрчлөлт, эдгэрэл илааршилтийг мэдэрж байгаа, нүдэн дээр минь миний охин эрүүл болж байгаа үзүүлэлт, үр дүнтэй эмчилгээ гэдгийг би тал бүрээр нь баталж чадах учраас уналт таталттай хүүхдүүдтэй зовж шаналж байгаа ээжүүдийг уриалж, тэдэнд энэ мэдээллийг хүргэхсэн, нэг ч болсон хүүхэд эрүүл болж гэр бүлдээ аз жаргал авчраасай гэж хүсч байна. Хортой эмнээс салж чадлаа. Биед хор нөлөөгүй, уургийн эмчилгээгээр охин минь эрүүлжин өндийж байна. Эмч маань миний охиныг гишгиж алхдаг болно, жаахан хугацаа орно, зугуухан явж эхэлнэ гэж хэлсэнд нь маш их баярлаж байна.
Налайхын ойролцоо орших “Мөнх дом” сувилал эрүүл агаар, эрүүл хоол, эмгүй эмчилгээ буюу химийн бус байгалийн амьд уургийн олон талын гайхамшгийг зон олонд хүртээдэг. Бямбадэлгэр эмчтэй 88632367, 98912367 дугаараар яриарай. Нэг өвчнөө биш, бие махбодоо нэг дор бүтнээр нь цогц эмчлүүлэх, илааршин эрүүлжихийн баяр жаргалыг эдлэх, үе мөч, дотоод эрхтэн, хараа сонсголоо эрүүл байлгах үүднээс урьдчилан сэргийлж уургийн гайхамшигт нөхөн төлжилтийг биедээ хүртээн таашаах, залуужин жавхаажих, өтлөлт хөгшрөлтөө удаашруулах, бага зардлаар төгс цогц эмчилгээг, гэхдээ хамгийн гол нь химийн бус хамгийн эрүүл, эмгүй эмчилгээг таашаан хүртэж, өөртөө болоод  өрх гэрийнхэндээ эрүүл мэнд, эдийн засгийн  том хөрөнгө оруулалт хийе гэвэл энэ сувиллыг зориорой.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин