• Эхлэл
  • Т.Аюурсайханы адуун сүрэг ямар үнэтэй вэ?

Т.Аюурсайханы адуун сүрэг ямар үнэтэй вэ?

2023/04/03

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы “хөрөнгө” эзнээ эрх мэдэл, төрийн өндөр сэнтийгээс буулгаж. Гэнэт хөрөнгөжсөн шалтгааныг илрүүлэхээр хууль хяналтын байгууллага ажиллаж эхлээд байгаа. Яг энэ үед алдарт уяачид хурдан удмын моринд өндөр үнэ төлдөг тухай ам алдсан нь сошиалд дуулиан дэгдээгээд байна. Гадаад орнуудад хууль бус хөлжсөн мөнгийг үнэт эдлэл, уран зураг зэрэгт “шингээдэг” гэдэг бол Монголын улстөрчид үнэтэй адуу, мал худалдан авдаг гэсэн яриа байдаг.

Ялангуяа Т.Аюурсайхан Хэнтий аймгаас нэлээд үнэ төлж хэд хэдэн адуу авсан мэдээллийг манай редакцид баттай эх сурвалж ирүүллээ. Өдгөө УИХ-ын бүрэн эрхийг нь түтгэлзүүлээд байгаа Т.Аюурсайхан А.М гэх хүнээс 200 сая төгрөгөөр үрээ, 45 саяар хурдан удмын унага авч байсан гэнэ. Ингээд бодохоор үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэгдээд байгаа түүний хөрөнгө ХОМ-тээ албан ёсоор мэдээлснээсээ ч хэд дахин их байж магадгүй гэхээр.

Т.Аюурсайханы хамгийн сүүлийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хурдан удмын адуу-18, нийт адуу 118 гэж мэдээлсэн байдаг. Хэрвээ хурдан удмын адуунуудыг нь өдгөөгийн дундаж ханшаар бодоод үзвэл чамгүй их мөнгөн дүн илэрхийлэгдэхээр байгаа биз. Одоогоор Төв аймгийн Сэргэлэн суманд түүний адууны хоёр том жүчээ байгаа зэргийг хуулийн байгууллага тогтоосонтой нь таарч байгаа юм. Түүнээс гадна дээр дурдсан Монголын том баячуудын адуу, малыг арчилж, нааш цааш наймаалцдаг гэх дээр дурдсан малчин А.М-ын эргэлт, орлого зарлагыг хуулийн байгууллага төнхөж шалгаж үзвэл Т.Аюурсайхан төдийгүй, чамгүй олон улстөрчид, баячуудын нууц хөрөнгөнүүд тодорхой болж болзошгүй. Тийм ч учраас цагдаагийнхан энэ чиглэлээр шалгалт хийхээр зэхэж байгаа гэсэн сураг байна.

Ингэхэд А.М гэгч нь Т.Аюурсайханаас гадна ямар улстөрчид хэд хичнээн сая төгрөгний хурдан удмын адууны наймаа үсэргэж суудаг юм бол доо?  

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:Т.Аюурсайханыг 

-УИХ-ын гишүүнээр ажиллах сүүлийн жилүүдэд хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр 1,6 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, эх үүсвэрийг нь тайлбарлаж чадаагүй

-Эхнэрийн дүү Б-гийн нэр дээр хурдан удмын адуу тэжээх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд их хэмжээний газар худалдан авсан

-Хадам ээж С болон хадам Ц-ийн нэр дээр Хүй долоон худагт 2 газар бусдаас худалдан авч 860 сая төгрөгний үнэлгээтэй хурдан удмын адуу тэжээх зориулалттай адууны жүчээ, хүлээн авалтын гэр, байшин зэрэг обьектуудыг барьж байгуулсан

-Үеэл дүү Т-ийн нэр дээр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд хурдан удмын адуу тэжээх зориулалттай жүчээ, амралтын байшин зэргийг бариулан, 100 гаруй тооны адуу байршуулсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй

-МАН-ын шинэчлэлийн хорооны Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, туслах, зөвлөх байсан Б.Отгонжаргал, Н.Нурлат нарыг "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" ХК-иудад томилуулахад гишүүний эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн. Гэмт хэрэг үйлдэх боломжийг бүрдүүлж, гэмт бүлэг байгуулсан зэрэг асуудлуудад буруутгаж байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ДОР ДАРЖ УНШИНА УУ 

Т.Аюурсайхан гишүүний талаар НОЦТОЙ баримт дэлгэлээ \Түүний холбоо хамааралтай хүмүүсийн талаарх мэдээлэл\

Т.Аюурсайханы асар үнэтэй адууны жүчээнүүдийн зургийг ЭНД дарж үзнэ үү 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин