• Эхлэл
  • З.Дашдаваа: Т.Бадамжунайг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн

З.Дашдаваа: Т.Бадамжунайг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн

2023/04/05

Засгийн газрын таван "Ш" хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг өнөөдөр эх оронд нь авчирлаа. Тэрээр Филиппин улсад амьдарч байсан юм. 

Үүнтэй холбогдуулан Авлигатай Тэмцэх Газрын дарга З.Дашдаваа дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт хамруулан шалгаж байгаа. Энэ нь авлигын гэмт хэрэг юм. Өмнө нь түүнийг хэрэг бүртгэлтийн хэргээр шалгаж байсан. Одоо яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Тухайн хүний хувьд шалгагдаагүй гараад явсан. Өнөөдрөөс эхлээд түүнийг шүүхээс сэжигтнээр баривчилсан байна. Процессын ажиллагаа хуулийн дагуу явагдана. 

Гаднын оронд гарсан буцааж авчрах талаар олон ажиллагаа хийгдсэн. Манай улсын хувьд эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй байдаг. Гэрээтэй орнуудаас иргэдээ шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцоод, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг шилжүүлэн авчирч байна. Түүнийг 2018 онд шалгаж эхлээгүй байсан. 

Дараагийн удаа гадаадаас авчрах 20 орчим хүний нэрийг гаргаад байна. Тодорхой үр дүнд хүрэх байх. Хэрэгт сэрдэж хүнийг шалгана. Тухайн иргэдийн гэм бурууг зөвхөн шүүх шийднэ" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин